БНСУ-ын иргэдийн 71% нь Корона вирусийн эсрэг вакцин хийлгэнэ гэж хариулжээ...

БНСУ-ын иргэдийн 71%  нь Корона вирусийн эсрэг вакцин хийлгэнэ гэж хариулжээ...

Судалгааны үр дүнд БНСУ-ын 10 иргэн тутмын 7 гаруй нь шинэ коронавирусын халдварын эсрэг вакцин хийлгэх хүсэлтэй байгаа нь тогтоогджээ.

“Korea Gallup” судалгааны газрын 2-р сарын 19-ний өдрийн мэдээлснээр улс орон даяар 2.16-2.18-ний хооронд 18-аас дээш насны нийт 1,000 хүнээс судалгаа авсан байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсээс <Та “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдах уу?> гэж асуухад оролцогчдын 71% нь вакцин тариулахад  бэлэн байна гэж хариулжээ. Мөн судалгаанд хамрагдагсдын 19% нь вакцин хийлгэх бодолгүй гэж хариулсан бол 10% нь тодорхой санал хэлээгүй байна...

Корона  вирусийн эсрэг вакцины гаж нөлөөнд санаа зовж байгаа эсэхийг асуухад 71% нь санаа зовж байна гэсэн бол 26% нь санаа зовохгүй байна гэж хариулжээ.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ковид-19”-ийн эсрэг хариу арга хэмжээний талаар асуухад 58% нь сайн ажиллаж байна гэж хариулсан бол 32% нь буруу зүйл хийж байна гэж шүүмжилсэн байна.

“Korea Gallup” судалгааны газраас "Улсын хэмжээнд 5-аас дээш хүн нэг дор цуглахгүй байх гэх мэт халдвар хамгаалалтын зай барих дэглэм удаан хугацаанд үргэлжилж байгаагийн зэрэгцээ Вакцины талаар нийгэмд маргаантай зүйлүүд байгаа хэдий ч хорио цээрийн дэглэм хийгээд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд эерэг үнэлгээ давамгайлж байна" гэж тайлбарлав.

Эх сурвалж : Сөүл Кён Жэ сонин

Орчуулан эмхтгэсэн : Н.Халиун

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

이 경고등 왜 켜졌어?” 현대차그룹, AI 음성인식 기술 개발 2021-02-18

Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд Н.Эрдэнэтуяа Итгэмжлэх жуух бичгээ барив 2021-02-18

БНСУ-д шувууны томуу үүсгэгч H5N8 вирусний халдварын 97 орчим голомт бүртгэгджээ. 2021-02-18

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 561-ээр нэмэгдэж нийт 86,128-д хүрэв. 2021-02-19

1차 백신 대상자 오늘 최종 확정…65세 미만 27만여명 2021-02-19

БНСУ-ын иргэдийн 71% нь Корона вирусийн эсрэг вакцин хийлгэнэ гэж хариулжээ... 2021-02-19

БНСУ-ын гар бөмбөгийн нэртэй тоглогчдыг үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасжээ. 2021-02-19

“Кёнжү” нутгийн далай эргээс холгүй загасчилж явсан жижиг завь осолдож 6 хүн сураггүй алга болоод байна... 2021-02-20

БНСУ-д “Ковид-19”-ийн нийт 446 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 2021-02-20

БНСУ “Pfizer”-ийн вакциныг энэ сарын 27-ноос эмнэлгийн ажилтнуудад тарьж эхэлнэ 2021-02-22

БНСУ-д хилийн чанадаас 19 хүн шинээр илэрчээ 2021-02-22