БНСУ-ын гар бөмбөгийн нэртэй тоглогчдыг үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасжээ.

БНСУ-ын гар бөмбөгийн нэртэй тоглогчдыг үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасжээ.

Дунд сургуульд суралцаж байх хугацаандаа бусдыг дээрэлхэж байсан хэмээн БНСУ-ын гар бөмбөгийн нэртэй тоглогчдыг үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасжээ.

Өдгөө 24 настай Ли Жэ Ён, Ли Да Ён нар нь БНСУ-ын эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн хамгийн нэртэй баг болох “Pink Spiders”-ийн гишүүд бөгөөд тус багийг БНСУ-ыг төлөөлөн Токиогийн Олимпт амжилттай оролцоход голлох үүрэг гүйцэтгэх төлөвтэй байжээ.

Ихэр эгч дүүс өөрийг нь дээрэлхдэг байсан талаар дунд сургуулийнх нь багийн тоглогч өнгөрсөн долоо хоногт цахимаар мэдэгдсэн бөгөөд тэднийг хүч хэрэглэсэн, мөнгө хулгайлсан, бусдыг хутгатайгаар заналхийлсэн гэх мэтээр буруутгасан байна. Мөн тэдний буруутай үйлдлийн улмаас хохирсон дор хаяж дөрвөн хүн байгааг мэдэгджээ.

Гар бөмбөг нь БНСУ-ын хамгийн олон үзэгчтэй спортын төрлийн нэг бөгөөд бейсбол, гольф, хөлбөмбөгийн араас бичигддэг байна. Дунд сургуулийн багийн тоглогч нь мэдэгдэл гаргаснаас хойш ихэр эгч дүүс өөрсдийг нь дээрэлхдэг байсан талаар өөр хүмүүс ч мөн мэдээлж эхэлжээ.

Ли Жэ Ён, Ли Да Ён нар өмнө нь зохисгүй зан авир гаргаж байснаа “Instagram” хуудсаараа дамжуулан хүлээн зөвшөөрч, олон нийтээс хүлцэл өчжээ. “Pink Spiders” эгч дүүсийг багаасаа тодорхойгүй хугацаагаар чөлөөлсөн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд Н.Эрдэнэтуяа Итгэмжлэх жуух бичгээ барив 2021-02-18

БНСУ-д шувууны томуу үүсгэгч H5N8 вирусний халдварын 97 орчим голомт бүртгэгджээ. 2021-02-18

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 561-ээр нэмэгдэж нийт 86,128-д хүрэв. 2021-02-19

1차 백신 대상자 오늘 최종 확정…65세 미만 27만여명 2021-02-19

БНСУ-ын иргэдийн 71% нь Корона вирусийн эсрэг вакцин хийлгэнэ гэж хариулжээ... 2021-02-19

БНСУ-ын гар бөмбөгийн нэртэй тоглогчдыг үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасжээ. 2021-02-19

“Кёнжү” нутгийн далай эргээс холгүй загасчилж явсан жижиг завь осолдож 6 хүн сураггүй алга болоод байна... 2021-02-20

БНСУ-д “Ковид-19”-ийн нийт 446 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 2021-02-20

БНСУ “Pfizer”-ийн вакциныг энэ сарын 27-ноос эмнэлгийн ажилтнуудад тарьж эхэлнэ 2021-02-22

БНСУ-д хилийн чанадаас 19 хүн шинээр илэрчээ 2021-02-22

Хойд Солонгос Ким Жон Уны албан тушаалыг зөв бичихийг анхаарууллаа 2021-02-22