Өнгөрсөн шөнө Кёнжүгийн эргээс холгүй зургаан далайчинтай жижиг загасчны завь осолдсон байна. Эргийн хамгаалалт, тэнгисийн цэргийн хүчин сураггүй болсон хүмүүсийг эрэн хайхаар ажиллаж байгаа ч хараахан олоогүй байна.
Осол “Кёнжү”-гийн “Гампу” хотоос зүүн тийш 42 км зайд болсон бөгөөд осолд өртөн хөмөрсөн хөлөг онгоц нь 9.7т-ийн улаан хавч загасны "Горёнхо" завь байжээ.
Усан онгоцонд 2 Солонгос далайчин, 3 Вьетнам далайчин, 1 Чусон үндэстэн буюу Хятад гаралтай Солонгос хүн сууж явжээ. Өнгөрсөн шөнө 06:46 цагийн орчимд нэг Хятад гаралтай Солонгос хүн хөлөг онгоц үерт автсан гэж хэлээд холбоо тасарсан байна.
Тэр цагаас хойш эргийн хамгаалалт, тэнгисийн цэргийн хүчийг ослын газар луу илгээж, шөнийн турш эрэл хайгуул хийж байна.
Гэнэтийн ослын талаар мэдээлснээс хойш хоёр цаг хагасын дараа хөлөг онгоц онхолдсон нь тогтоогдсон боловч загас агнуурын завинд багийн гишүүд байсан эсэхийг шалгах боломжгүй. Ослын газарт салхины хурд секундэд 19 метр хүрч хүчтэй салхи шуургатай байна. Мөн 4м хүртэл өндөр далайн давлагаатай байгаа тул эрэн хайх ажиллагааг хийхэд ихээхэн бэрхшээлтэй байна гэж мэдэгдсэн байна.
Эрлийн ажилд 26 усан онгоц, 7 нисэх онгоц дайчлагдсан бөгөөд 2 худалдааны хөлөг онгоц нэгдэж эрлийн ажиллагааг явуулж байна.
Эх сурвалж: КBS
Орчуулан эмхтгэсэн: Н.Халиун
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.