Улсын хэмжээнд зугаа цэнгээний газруудыг 22 цаг хүртэл ажиллах ... Кино театрт хамт яваа биш бол тус тусдаа хол суух , спортын заал болон цэнгэлдэх хүрээлэнгийн хүлээн авах хүчин чадал сөүл хотод 10%, бусад хот 30% дотор байх
Өнөөдөр 26-ны өдөр засгийн газар коронавирусийн халдварын “ковид19” өвчний эсрэг нийгэмд зай барих хорио цээрийн дэглэмийг хоёр долоо хоногоор буюу 3-р сарын 14 ний шөнийн 12цаг хүртэл Сөүл хотыг 2-р шат сөүл хотоос бусад газар 1,5 –р шат хэвээр нь сунгах шийдвэр гаргав.
Гэр бүлийн гишүүдээс бусад тохиолдолд тав ба түүнээс дээш хүний хувийн цугларалтыг хориглох арга хэмжээг хэвээр нь үлдээв.
Өдөрт дунджаар 400 орчим шинээр батлагдсан тохиолдол гарч байна. вакцинжуулалт эрчимтэй эхэлж байгаа тул хорио цээрийн дэглэм алдагдах магадлалтай гэх мэт засгийн газар дахин тархах боломжийг харгалзан үзсэн дээр шийдвэр гаргасан байна.
Сөүл хотын нийгэмд зай барих 2-р шатруу барьж байгаа тул бусад кино театр, PC кафе, зугаа цэнгэлийн парк, тоглоомын өрөө, сургалт, уншлагын танхим, том дэлгүүрүүд , гоо сайханысалон гэх мэт 480,000 олонд зориулалттай байгууламжид үйл ажиллагааны цагын хязгаар байхгүй.
Гэхдээ ресторан, кафе үйлчлүүлэгчид оройны 22 цаг хүртэл үйлчлүүлэх боломжтой бөгөөд үүний дараа зөвхөн хүргэлтээр авах боломжтой юм.
Ерөнхий сайд Жон Се Гюн "Ковид 19" гамшигийн эсрэг арга хэмжээ авах хуралдааныг даргалав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.