БНСУ ирэх 11 дүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулах зорилт тавиад байна.
БНСУ-д коронавирусний халдварын шинэ голомтууд илэрч байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газар одоо хэрэгжиж байгаа хүн хоорондын зай барих журмыг хоёр долоо хоногоор сунгаж байна. Одоогоор тус улсын 52 сая хүн амын бараг 50 хувь нь оршин суудаг нийслэл Сөүл, Инчон хотууд болон Гёнгидо мужид хоорондоо 2 метр, бусад мужуудад 1.5 метрийн зай барих журам хэрэгжиж байгаа юм.
Мөн таваас дээш тооны хүн нэг дор цуглах, нийтийн хоолны газруудад тавьж байгаа хязгаарлалтыг хэвээр үлдээсэн байна. Өмнөд Солонгосын Засгийн газар халдварын шинэ голомтуудаас дахиад давалгаа үүсвэл эмнэлгийн нөөц хомсдож болзошгүй гэсэн үүднээс энэ журмыг сунгалаа гэж шийдвэрээ тайлбарлажээ.
Ерөнхий сайд нь энэхүү дүрэм журмыг дагаж мөрдөхийг ард иргэддээ уриалжээ. Өмнөд Солонгос улс хүн амаа коронавирусний эсрэг дархлаажуулах аянаа эхлүүлсэн. Вакцинжуулалтын эхний өдөр тус улсад 18500 гаруй хүн коронавирусний вакцины эхний тунг хийлгэжээ. Тус улс ирэх 11 дүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулах зорилт тавиад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.