Сөүлийн Жунг-гу хотын улжиро дах Үндэсний анагаах ухааны төвийн Вакцинжуулалтын төвд анхны “Pfizer” вакциныг өнөө өглөө 09:04 минутад хийжээ.
Pfizer-ийн вакцины анхны вакцинжуулагч бол Сөүлийн Жунг-гу дахь Үндэсний анагаах ухааны төвийн “ковид19” батлагдсан тасагт ажилладаг Эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах, хүрээлэн буй орчны менежментийг хариуцдаг эмэгтэй 51 настай Жонг Ми Гён юм.
Pfizer вакцины эхний ээлжийн тарилгыг “Ковид19”туссан өвчтөнүүдийг эмчэлж байгаа 55,000 эмнэлгийн ажилтнууд, ажилчид нэн тэргүүнд вакцинжуулна.
Эхний өдөр "ковид19" өвчтөнүүдийг асарч буй эмнэлгийн 300 ажилчдыг вакцинжуулна. Үүнд ЭХЭМҮТ-ийн 199 ажилчид, нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах " ковид19" өвчтөнүүдийг эмчлэх эмнэлгийн 101 ажилчин эдгээр эмнэлгийн ажилчдыг хамгийн түрүүнд вакцинжуулна.
Ерөнхий сайд Жон Се Гюн Pfizer вакцины вакцинжуулалтыг ажиглахаар Вакцинжуулалтын төв төвд зочлов.
Ерөнхий сайд Жон Се Гюн 27-ний өглөө Сөүлийн Жунг-гу хотын улжиро дах Үндэсний анагаах ухааны төвийн Вакцинжуулалтын төв дээр анхны вакцин хийлгэсэн хатагтай Жонг Ми Гён-тай мэндэллээ.
Ерөнхий сайд Жон Се Гюн тэрээр "ковид19”өвчний эсрэг вакцинжуулалт өчигдрөөс Солонгост эхэлсэн тул бүх ард түмний хүсэн мөрөөдөж байсан өдөр тутмын энгийн амьдралруугаа ороход эхний алхмыг хийж байна" гэж хэллээ. 11-р сар гэхэд хамтын дархлаа бий болгох засгийн газрын зорилгод хүрч, бүх ард иргэдийг тайван байдал, вакцинжуулалтад оролцуулах боломжийг олгохын тулд хурцадмал байдлыг эцсээ хүртэл орхихгүй" гэж хэлжээ.
Pfizer вакцинжуулалт нь Сөүл хот болон бусад орон нутгийн вакцинжуулалтын төвүүдээс эхэлж, улсын хэмжээнд “ковид19”эмчилгээний эмнэлгүүдэд хийгдэнэ.
Pfizer вакцинд нийт хоёр тун шаардлагатай. "Ковид19" эмнэлгийн ажилчид, ажилчдын эхний вакцинжуулалтыг 3-р сарын 20-ний дотор дуусгаж хоёр дахь вакцинжуулалтыг 4-р сарын 10-ний дотор хийж дуусгах болно гэжээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.