Мьянмар улсаас БНСУ иргэдээ авчирч эхэллээ.

Мьянмар  улсаас  БНСУ  иргэдээ  авчирч  эхэллээ.

Мьянмар  улсад  байдал  ноцтой  болж  байгаатай  холбоотой  БНСУ түр  зуурын  нислэгийн онгоцоо илгээж   өөрийн  ард  иргэдээ  авчирч  эхэллээ.

Өмнөд  солонгос  мьянмар  улсад  суугаа   ЭХЯ-аараа  дамжуулан ирэх  хүсэлтэй  хүмүүсээ маш хурдан бүртгэж  байгаагаа 3 сарын 5-нд  мэдэгдсэн. 

Улмаар  эхний  30-аад  иргэн  өнөөдөр  3 сарын  6-нд  инчон  нисэх  буудалд  газардан  эх  орондоо  ирлээ.
Мьянмараас  ирсэн  хүмүүс  нэгэн  дуугаар  Мьянмарт  туслахыг  чин  сэтгэлээсээ  хүсэж байгаагаа  илэрхийлсэн  бөгөөд ярихдаа тэдний нүдэнд нь  нулимс хуран  хоолой нь  зангирч  байлаа. 

БНСУ-д нэвтрэхийн  тулд  заавал  коронагийн  шинжилгээ  өгсөн  байх ёстой  боловч, Өмнөд  солонгос улс  Мьянмараас ирж  байгаа иргэдээ онцгойлон энэ  нөхцөлөөс чөлөөлөн  шууд  авчирлаа.
Тэдэнд  өөрийн улсын  хүн нэг бүрийн  эрүүл  мэнд  аюулгүй  байдал хамгийн үнэ  цэнэтэй  юм.

(Инчон  онгоцны  буудал  дээр коронагийн шинжилгээнд  оруулж тусгаарлах  газарт  нь  хүргэж  өгнө).

Одоогийн  байдлаар  БНСУ-ын  3500-д  иргэн  мьянмарт  байгаа бөгөөд  бүгдийг  нь  шалгаж  аюулгүй  байгааг  тогтоожээ.

Мөн  өнөөдөр  БНСУ-н  Мүн Жэ Ин ерөнхийлөгч   "Мьянмарын  ард  түмнийг  хүчирхийлэх  хүчирхийлэл  дарангуйлалаа хурдан  зогсоохыг, нэмж ард иргэд  эрсдэж хохирч  болохгүй" гэсэн утгатай  санаа  бодлоо  солонгос англи  хэлээр интернэтээр  дамжуулан илэрхийллээ.  

Мьянмарын  асуудлыг НҮБ хаалттай хуралдаж  хэлэлцэж  байгаа  ч  хараахад  онц  шийдвэр  гараагүй  байна.

Ингэхэд  манай  монгол  улсын  иргэдээс   бас  мьянмарт  байдаг л  байх даа. Тэд  маань эрүүл  саруул  байгаасай билээ. 

Мэдээллийг Ж.Нармандах, 2021.03.06.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

BLACKPINK хамтлаг Adidas-ийн шинэ сурталчилгаанд орлоо 2021-03-04

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 398-аар нэмэгдэж нийт 91,638-д хүрэв. 2021-03-05

БНСУ, АНУ-ын тагнуулын албаныхан БНАСАУ-ын цөмийн байгууламжуудтай холбоотой үйл ажиллагааг нягт ажиглаж байна 2021-03-05

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ерөнхий прокурорын дарга Юн Сёк Ёлийг ажил албанаас нь чөлөөлжээ. 2021-03-05

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 418-аар нэмэгдэж нийт 92,055-д хүрэв. 2021-03-06

Мьянмар улсаас БНСУ иргэдээ авчирч эхэллээ. 2021-03-07

БНСУ-д коронавирусний вакцин тариулсан хүний тоо 228,540 хүн болоод байна 2021-03-07

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 446 хүн илэрчээ... 2021-03-09

БНСУ: Вакцины талаар худал мэдээлэл тараасан 279 хүнийг баривчилжээ. 2021-03-09

БНСУ-д вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлуудыг дархлаажуулалттай холбоогүй гэж үзэж байна... 2021-03-09

БНСУ-д вакцинжуулалтаар 936хүнд сөрөг урвал илэрч нийт 4851хүн тохиолдол боллоо... нас барсан 13 хүн болжээ. 2021-03-09