БНСУ-д коронавирусний вакцин тариулсан хүний тоо 228,540 хүн болоод байна

БНСУ-д 2021.03.06-ны өдрийн 0 цагийн байдлаар коронагийн эхний удаагийн вакцин тариулсан хүний тоо өдөрт 67,840-өөр нэмэгдэж, нийт коронагийн вакцин тариулсан хүний тоо 228,540 хүн болоод байна.
Тус өдөр тарилгын дараа эсэргүүцэл үзүүлсэн гэх 860-н тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт эсэргүүцэл үзүүлсэн хүний тоо 1558 болжээ.
Голдуу тарилгын дараа илэрч болох хөнгөн хэлбэрийн хямрал байсан бөгөөд, харин 13 хүнд анафиласки(аюултай харшил)-ийн шинж тэмдэг илэрч, 1 хүнд булчин татах шинж илэрчээ.
5-ны өдрийн мэдээлсэнээр, коронагийн вакцин тариулсаны дараа нас барсан гэх тохиолдол 7 байгаа бөгөөд бүгдээрээ хүнд өвчтэй хүмүүс байжээ. Нас баралтын шалтгааныг шалгаж байна.
Мэдээллийг Ж.Нармандах, 2021.03.06.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.