ХАРШЛЫН ҮЕД ТУС БОЛОХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН

ХАРШЛЫН ҮЕД ТУС БОЛОХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Харшлын үед дархлаа тогтолцооны ажиллагааны дүнд гистамин, лейкотриен, простагландин хэмээх медиаторууд ялгардаг.  Эдгээр медиаторууд цусанд эргэлдсэнээр дүнд судас өргөсөн, нарийн судаснаас шингэн ялгарч, улмаар хамар, залгиурын салст бvрхvvл цочрон хамар битvvрч, нус гоожин, найтааж эхэлдэг. Харшлын үед эдгээр медиаторуудын эсрэг болон дархлаа дэмжих бэлдмэл агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх нь харшлаас сэргийлэх төдийгүй эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Доорх хүнсний бүтээгдэхүүнүүд харшлыг эмчилдэг, 100% эерэгээр нөлөөлдөг хэмээн эрдэмтэд батлаагүй ч уг бүтээгдэхүүнүүдэд агуулагдах харшлын эсрэг бодисууд нь харшлын үед тустай хэмээх судалгаанууд олон байна.

    • Сонгино, перц: Кверцетин гэх бодис агуулдаг ба энэ нь гистамины биед үйлчлэх нөлөөллийг бууруулдаг
    • Киви: Витамин С-ээр баялаг тул цусан дахь гистамины хэмжээг бууруулна. Мөн та витамин С агуулсан тарвас, гүзээлзгэнэ, үхрийн нүд зэрэг жимснүүдийг хэрэглэж болно.
    • Броколли: Байгалын антигистамин. Таны харшлын шинж тэмдгийг илааршуулахад тустай. 
    • Тараг: Тараг нь пробиотикоор баялаг бүтээгдэхүүн юм. Судлаачид нарийн гэдсэнд агуулагдах байгалийн ппробиотик нь харшлын шинж тэмдгүүдийг бууруулахад тустай хэмээн үзэж байна. 
    • Гадил жимс: Магнезмаар баялаг тул гуурсан хоолой тэлж гистамины эсрэг нөлөө үзүүлнэ. 

 
Анхаар!!! Эдгээр хүнсний бүтээгдэхүүнээс харшилтай бол хэрэглэж болохгүйг анхаарна уу

Харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Харшил үүсгэгч хүчин зүйлсээс зайлсхийх

  • Дархлаагаа сайжруулах
  • Өрөө тасалгаандаа тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Ургамал цэцэглэх үеэр салхивчаа онгойлгохгүй байх (04-11, 17-20 цагууд) 

Харшлын эмчилгээ

Анагаахын мэргэжилтнүүд одоог хүртэл харшлыг 100% эдгээх төгс эмчилгээг олоогүй ч тогтвортой эмчилгээ хийлгэвэл харшлын шинж тэмдгийг 10-15 жилийн хугацаанд дарах чадвартай байна. Та өөрийн харшилтай эсэхийг мэдэх эсвэл харшлын оношоо баталгаажуулах хүсэлтэй бол эмнэлэгт хандан харшлын сорил тавиулах, эмчилгээ хийлгэж эхлэх нь хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвалаас өөрийгөө хамгаалахад тань туслах юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд Их Британид хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвалаас үүдэлтэй эмнэлэгт хандах тохиолдол 615% нэмэгдсэн байна. Эрт илрүүлэг таны амь насыг аварна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.