Хаврын улиралд хэрхэн хооллох вэ?

Хаврын улиралд хэрхэн хооллох вэ?

Хавар хүний бие организм амин дэм, хэрэгтэй хүнс тэжээл нэхэж, үүнийг дагаад сэтгэл санаа ч тайван бус болдог аж. Хаврын урт өдрүүдийг уур бухимдалгүй, үр бүтээлтэй даван туулахад туслах зөвлөгөөг хүргэе.


  • Хаварт шингэний хэрэглээгээ нэмэгдүүл. Энэ нь биеэс хорт бодисыг гадагшлуулна. Усыг дангаар нь уух дургүй бол лимон, цагаан гаа зэргийг хийгээд ууж болно.

 

  • Аль болох хөнгөн хоолло. Гэхдээ илчлэг ихтэй хоолноос огцом татгалзаж болохгүй. Хэмжээг нь алгуур багасгаж, жимс ногоо, цагаан идээг түлхүү хэрэглээрэй.

 

  • Хар шоколад бага багаар ид.

 

  • Өөрт шаардлагатай витаминыг эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэж болно.

 

  • Долоо хоногт нэг өдөр махан хоолноос татгалз. Таны бие аяндаа хөнгөрөөд ирж байгааг мэдрэх болно.

 

  • Дасгал хөдөлгөөн хий. Бүлээн шүршүүрт ор. Тогтмол цагт унтаж, тогтмол цагт босоорой.

 

  • Мөн энэ улиралд бясалгал, иогоор хичээллэх нь хэт их хүч шаардсан дасгал хөдөлгөөн хийхээс илүү дээр.

 

  • Өглөө сэрээд аяга бүлээн ус уу.

 

  • Тод өнгийн хувцас өмсөж, орны даавуу, дэр, бүтээлэг болон бусад эд хэрэглэлээ тод өнгийг сонгоорой. Энэ нь таныг сэргээж, сэтгэл гутралаас сэргийлнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.