Хөлийн венийн судас өргөсөлт өвчний тухай болон мэс заслын эмчилгээ ...

Хөлийн венийн судас өргөсөлт өвчний тухай болон мэс заслын эмчилгээ ...

Хүмүүсийн дунд элбэг тохиолдон “Судас бүдүүрэл” гэж яригддаг “Хураагуур судасны үрэвсэл” нь хөхөвтөр юмуу хүрэн улаан өнгөтэй судаснууд чийгийн улаан хорхой адил хөөн томорч хөлийн арьсан дээр түрэн гарах судасны нэг төрлийн гаж хэлбэр юм. Хөлийн судас бүдүүрэл нь цусыг хөлнөөс зүрх өөд нь явуулах үүрэгтэй венийн судасны доторх хавхлага муудсанаас үүддэг. Судсан доторх хавхлага нь биеийн доод хэсэг рүү урсах цусыг тодорхой хэмжээнд байлган ихэнх хэсгийг дээш буцаан эргэлдүүлэх үүрэг гүйцэтгэдэг боловч хавхлага муудсанаар хөлөнд урсан ирэх цусны хэмжээ ихсэн венийн судас хөөхөд хүрдэг. Хэвтэж байхад сайн харагдахгүй боловч зогсоход хөлөнд ойролцоогоор 300-800 гр цус тунарч судсанд өгөх даралт нэмэгдэх шалтгаан болж хүндэрвэл хөлөнд чийгийн улаан өт явж буй мэт судас харагдах болно.

Венийн судасны гэмтсэн хавхлагыг эмчлүүлэхгүй удаан хугацаанд явбал хөлөнд цусны эргэлт сайн явагдахгүй цус тогтуун байдалд байснаар судас товойн гараад зогсохгүй  арьс дотроосоо идээлж ялзрахад хүрдэг. Венийн судасны өргөсөл нь дөрвөн хөлтэй амьтанд үүсэхгүй бөгөөд 2 хөл дээрээ зогсож ажилладаг хүнд зөвхөн үүсдэг. Түүнчлэн венийн судсанд ачаалал ихтэй доод мөчид илүүтэй тохиолддог.

Шалтгаан

  • Эмэгтэй хүйс (Эрчүүдээс 4 дахин их өвчлөнө)
  • Хэт тарган байх
  • Ажлын нөхцөл ( Хүнд, зогсоо ажил хийдэг)
  • Жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэх
  • Эцэг, эхийн талаас удамших
  • Хэт өндөр өсгийтэй, хэт нам ултай гутал өмсөх
  • Хөлөө ачиж суух

Хэрэв мэс засалд орохгүй бол:

  • Зовуурь арилахгүй
  • Чинэрч бадайрч өвдөх
  • Хөдөлмөрийн чадамж буурах
  • Хөл оройд хавагнах
  • Хөлийн арьсны өнгө өөрчлөгдөж харлаж хүрэнтэх
  • Өргөссөн судсанд бүлэн нөж үүсч үрэвсэх
  • Хөлд шарх үүсэх (үүссэн шарх эдгэдэггүй)
  • Хөл тайрагдах хэмжээнд хүрэх
  • Хөлийн гүний судсаа бөглөх
  • Уушгины судас бөглөрөх, амь насанд халтай хүндрэл гарах  

Урьдчилан сэргийлэх:

  • Алхах, спорт бүжгээр хичээллэх, гольф тоглох, дугуй унах зэрэг спортоор хичээллэж доод мөчний цусны эргэлтэд тусална.
  • Хүнд зүйл байнга өргөхөөс зайлс хийх.
  • Өдөрт 2-3удаа хүйтэн усаар хөлөө угаах.
  • Байнгын зогсоо ажил хийдэг хүн өдөрт хэд хэдэн удаа хэвтэж яг 5-10минут хөлөө дээш сойх дасгалыг хийх.
  • Уурын зуух зэрэг хэт халуун орчинд ажилладаг бол хэсэг хугацааны туршид (хэдэн өдрөөр) амарч байх нь чухал.

эмчилгээний арга: мэс заслын ба мэс заслын бус арга 

  • Өндөр давтамжтай долгион эмчилгээ

өндөр давтамжит соронзон долгионы тусламжтайгаар өргөссөн судасны ойр орчмын эдийг хамгаалан судасыг түлж эмчилж буй аюулгүй эмчилгээний арга юм.

  1.  Өвдөлт хөхрөлт сорви бага үлдэнэ
  2. Хагалгааны дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой 
  3. Дахилт байхгүй дээд зэргийн эмчилгээ юм
  • Венийг нааж эмчлэх арга 

Венийг нааж эмчлэх эмчилгээ нь өргөсөн судасыг био цавууны  тусламжтайгаар нааж эмчилж бүй арга юм.

  1. Мэдээ алдуулалт хийх шаардлаггүй
  2. Даралтат оймс өмсөхгүй байж болно.
  3. Хагалгааны дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой 
  • Лазерийн эмчилгээ

Лазер эмчилгээ нь мөн өргөссөн судасыг түлэх  эмчилгээ юм . Уг төхөөрөмж нь мөн дэвшилтэт төхөөрөмж юм. 

1. Хэсгийн мэдээ алдуулалтын дор хийгдэнэ. 

2. Хагалгааны дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой .

3. Хагалгааны дараа сорви үлдэхгүй.

  • Тариа эмчилгээ 

5мм дааш диаметртэй жижиг өргөсөн судасыг тарьж эмчлэх боломжтой эмчилгээ юм. 

  1. Амбултороор хэд хэдэн удаагийн эмчилгээгээр  эдгэрэх боломжтой 
  2. Мэдээ алдуулахгүйгээр хийгдэнэ эмчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой.
  3. Гоо сайхны талаас өргөсөн жижиг судасуудыг эмчлэх боломжтой.
  • Уламжлалт мэс заслын арга 

Энэ нь өргөсөн судасыг мэс заслын аргаар боох эсвэл тайрч авч эмчилж буй эмчилгээний арга юм

  1. Зондоор мэс заслыг хийх учир сорви үлдхэн нь бага.
  2. Хэсгийн мэдээ алдуулалтан дор хийгдэнэ.
  3. Өдөртөө гэртээ гарч болно.
  • флебэктоми

5мм дааш диаметртэй жижиг өргөсөн судасыг зүүний нүх гарган тасалж авах мэс заслын арга 

  1. Сорви үүсэхгүй 
  2. Хэвтэн эмчлүүлэх шаардлаггүй 
  3. Гоо сайхны хувьд үр дүн сайн 

    https://www.facebook.com/SMveincenter/

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.