Хойд Солонгосын хэвлэлд К-ПОП оддыг боол мэт мөлждөг гэж шүүмжилжээ.
Хойд Солонгосын Arirang Meari, knetizen.com зэрэг хэд хэдэн хэвлэлд Өмнөд Солонгосын хөгжмийн агентлагуудыг К-ПОП оддыг боол мэт мөлждөг гэж шүүмжилжээ.
Тус нийтлэлд “Өмнөд Солонгосын залуу дуучид том компаниудын эрх мэдэлд боол мэт амьдарч байна. BTS, BLACKPINK зэрэг хамтлаг YG Entertainment шиг том агентлагтай хүүхэд байхдаа мэргэжлийн гэрээ байгуулдаг.
Гэрээ ёсоор тэд гадуур чөлөөтэй гарч болдоггүй, байнга бэлтгэл хийж, өдөрт 2-3 цаг л унтдаг. Олсон мөнгөнийх нь ихэнх хэсгийг эзэд нь авчихдаг. Олон эмэгтэй дуучдыг улстөрчид, бизнесменүүдэд бэлгийн харьцаанд орохоос өөр аргагүй байдалд хүргэдэг. Маш их стресстэй тул амиа хорлох хүн олон. Энэд жинхэнэ урлаг байхгүй” гэж бичжээ.
Эх сурвалж: https://www.knetizen.com/
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.