БНСУ-аас 4494 иргэн буцах хүсэлтээ өгчээ

БНСУ дахь Монголын ЭСЯ-ны Консулын хэлтэст нутаг буцах хүсэлтэй нийт 4494 иргэний өргөдөл бүртгэлтэй байгаа аж. Өргөдөл гаргасан иргэдийн 26 буюу 0.5 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 232 буюу 5 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 31 буюу 0.9 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 29 буюу 0.5 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 2 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 4174 буюу 93 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.