АНУ-ын цэргүүдийг БНСУ-д байлгах зардлын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ

АНУ-ын цэргүүдийг БНСУ-д байлгах зардлын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ

БНСУ, АНУ-ын төлөөлөгчид Солонгосын хойгийн өмнөд хэсэгт Америкийн цэргүүдийг байрлуулах зардлыг хуваах тухай шинэ, 11 дэх удаагийн хэлэлцээрт пүрэв гарагт гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чон Ый Ён, Батлан хамгаалахын сайд Со Ук, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Пентагоны тэргүүн Ллойд Остин нар оролцжээ.

АНУ-ын цэргүүдийг БНСУ-д байлгах зардлын талаар шинэ гэрээ байгуулах хэлэлцээ 2019 оны есдүгээр сард эхэлжээ. БНСУ-ын талаас гаргах зардлыг 13 хувиар нэмэгдүүлэх урьдчилсан тохиролцоонд талууд 2020 оны гуравдугаар сарын сүүлчээр хүрсэн боловч тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын байр суурийн улмаас эцсийн тохиролцоонд хүрч чадаагүй байна.

Цэргүүдийг нь байрлуулахад гаргадаг зардлаа нэмэхийг АНУ-ын эрх баригчид 2018 оноос шаардаж эхэлжээ. БНСУ-ын гаргах зардлыг өнгөрсөн онд 8.2 хувиар нэмэгдүүлж, 1.04 их наяд вон буюу 915 сая ам.доллар болгосон байна.

АНУ-ын цэргүүд 1950-1953 оны Солонгосын дайны үеэс хойш БНСУ-д байрлаж байгаа бөгөөд цэрэг байрлуулах нөхцөлийг хоёр орны хооронд 1950 оны нэгдүгээр сарын 26-нд байгуулсан батлан хамгаалахын туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээгээр зохицуулдаг аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ пуужин туршиж магадгүй гэж үзэж байна 2021-03-17

Хойд Солонгосын хэвлэлд К-ПОП оддыг боол мэт мөлждөг гэж шүүмжилжээ. 2021-03-17

БНСУ-д хамгийн чансаа өндөр цуврал кинонуудын чансааг гаргалаа. 2021-03-17

Сөүл хотын захиргаа өчигдрөөс эхлэн гадаад ажилчдыг “Ковид19”-ийн шинжилгээ өгөхийг үүрэг болголоо. 2021-03-18

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 445 хүн илэрчээ... 2021-03-18

АНУ-ын цэргүүдийг БНСУ-д байлгах зардлын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ 2021-03-18

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 463 хүн илэрчээ... 2021-03-19

БНСУ-д 20 орчим настай залуу вакцин хийлгээд цусны бүлэн үүссэн тохиолдол бүртгэгдлээ. 2021-03-19

БНАСАУ Малайзтай дипломат харилцаагаа тасална 2021-03-19

ЧүнгНам НунСан дахь электрон эд анги үйлдвэрлэх үйлдвэрт гал гарч дэлбэрэлт болжээ 2021-03-19

БНАСАУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Цой Сон Хи мэдэгдэл хийжээ 2021-03-19