ЧүнгНам НунСан дахь электрон эд анги үйлдвэрлэх үйлдвэрт гал гарч дэлбэрэлт болжээ

ЧүнгНам НунСан дахь электрон эд анги үйлдвэрлэх үйлдвэрт гал гарч дэлбэрэлт болжээ

ЧүнгНам НунСан дахь электрон эд анги үйлдвэрлэх үйлдвэрт шөнийн 01:50 цагийн орчимд их хэмжээний гал гарч дэлбэрэлт болжээ. үйлдвэрийн ажилчдын нэг нь сураггүй алга болсон гэх 30 орчим настай залуу, нас барсан байдалтай олджээ. Үүнээс гадна үйлдвэрийн ажилчид, эмнэлгийн ажилтнууд, ойролцоох тосгоны оршин суугчид зэрэг есөн хүн гэмтэж, эмнэлэгт эмчлүүлж байна.

Үйлдвэрээс ажилчин ухаан алдсан гэсэн дуудлага хүлээн авч үүний дагуу  эмнэлгийн 3 ажилтныг үйлдвэрлүү илгээсэн бөгөөд түргэн тусламжийн машин дэлбэрэлтэд өртөж  хажуу тийш унасан ба 3 хүн бэртсэн байна.

 Үйлдвэрийн 7 барилга байгууламж бүгдээрээ  шатсан байна.  Мөн хөрш зэргэлдээх байшингуудад дэлбэрэлтээс үүдэн хажуу ойрын иргэдийн цонхон хагарч тааз нь цуурсан ихээхэн хохирол учруулжээ.

Долоон барилга шатсанаас хойш гурван цаг хагасын хугацаанд галыг унтраасан байна. Үйлдвэр нь толуол зэрэг химийн хорт бодисоор дүүрсэн тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тушаал гарчээ.

Хүчтэй гэрэл гэнэт анивчиж, CCTV дэлгэц ямар ч шалтгаангүйгээр сэгсрэгдэн төд удалгүй үйлдвэр галын далай болон хувирч, дараа нь дэлбэрэлт болжээ.

Гал түймэртэй тэмцэх газрууд үйлдвэрт хагас дамжуулагч бүрэх шингэн материалыг боловсруулах явцад осол гарсан гэж үзэж байна.

Чүнгнам Нунсан галын газар, хээрийн хариу арга хэмжээ авах багийн ахлагч: Жу Нам Сүн нь Ослын шалтгаан нь хагас дамжуулагч материалыг реакторт оруулах явцад урвуу урсгалын улмаас дэлбэрэлт болсон гэж таамаглаж байгаа боловч илүү дэлгэрэнгүй холбогдох байгууллагуудтай хамтран дүн шинжилгээ хийх болно гэж хэлжээ.

Аз болоход Байгаль орчны албанаас агаараас химийн бодисууд бага хэмжээгээр илэрсэн боловч хүний ​​биед хор хөнөөл учруулах нь хангалтгүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 445 хүн илэрчээ... 2021-03-18

АНУ-ын цэргүүдийг БНСУ-д байлгах зардлын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ 2021-03-18

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 463 хүн илэрчээ... 2021-03-19

БНСУ-д 20 орчим настай залуу вакцин хийлгээд цусны бүлэн үүссэн тохиолдол бүртгэгдлээ. 2021-03-19

БНАСАУ Малайзтай дипломат харилцаагаа тасална 2021-03-19

ЧүнгНам НунСан дахь электрон эд анги үйлдвэрлэх үйлдвэрт гал гарч дэлбэрэлт болжээ 2021-03-19

БНАСАУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Цой Сон Хи мэдэгдэл хийжээ 2021-03-19

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 452 хүн илэрчээ 2021-03-20

Хүмүүсийн тал хувь нь "сөрөг хүчний намыг сөүл хотын захирагчийн нөхөн сонгуульд ялах ёстой гэжээ. 2021-03-20

“LH “Солонгосын газар, орон сууцны корпораци өнөө үед хамгийн том асуудал болж байна. 2021-03-20

Нэр дэвшигч Ан Чол Сү нь Нэр дэвшигч “Ким Жун Ин, У Сэхун нарын эв нэгдлийн саналыг хүлээн авахаар болсон. 2021-03-20