Хүмүүсийн тал хувь нь "сөрөг хүчний намыг сөүл хотын захирагчийн нөхөн сонгуульд ялах ёстой гэжээ.

Энэ удаагийн нөхөн сонгуулиар одоогийн засгийн газрыг хязгаарлаж барихын тулд эрх баригч намаас илүү сөрөг хүчний нэр дэвшигчийг сонгох ёстой гэсэн олон нийтийн санал бодол өндөр байна.
3-р сарын 19-ний өдөр олон нийтийн санал асуулгад мэргэшсэн Gallup Korea агентлагийн мэдээлснээр 4-р сард болох нөхөн сонгуульд эрх баригч намуудаас одоогийн засгийн газрыг дэмжиж сонгогдох ёстой гэсэн саналын 36% 'Одоогийн засгийн газрыг хязгаарлаж барихын тулд сөрөг хүчнийхнийг сонгох ёстой' гэсэн санал 50% саналаа хойшлуулсан 14% байна.
Хотын даргын нөхөн сонгуулиар Сөүл, Бүулгёнг (Пусан, Улсан, Гённам) хотод сөрөг хүчний нэр дэвшигчдийг сонгох нь зүйтэй гэсэн хариулт тус тус 61% болон 59% байсан нь нийт дунджаас 50%-аас дээш өндөр байна. Нөгөөтээгүүр, эрх баригч намаас нэр дэвшигчийг сонгох ёстой гэж үзсэн 27% болон 34% байна.
Насаар нь авч үзвэл 40-өөс бусад бүх насны бүлэгт сөрөг хүчний нам ялах ёстой гэсэн харьцаа эрх баригч намынхаас өндөр байв.
20 насныхан 50%,
30 насныхан 46%,
40 насныхан 40%,
50 насныхан 54%,
60 ба түүнээс дээш настай 58%.
Энэхүү судалгаа нь Korea Gallupаас 3.16-3.18-ний хооронд улсын хэмжээнд 18 ба түүнээс дээш насны 1005 хүнд хийсэн утсаар ярьж авсан судалгааны үр дүн юм
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.