БНАСАУ далавчит пуужин туршжээ

БНАСАУ далавчит пуужин туршжээ

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр туршсан БНАСАУ-ын пуужингууд нь баллистик биш далавчит пуужин байсан бөгөөд туршилт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн (АЗ) тогтоолыг зөрчөөгүй гэж “Yonhap” агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.

“Тэд баллистик биш далавчит пуужингууд харвасан. Манай тагнуулууд пуужингуудыг таньсан” гэж эх сурвалжуудын нэг хэлсэн байна.

Пёньян өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэд хэдэн пуужин туршсан гэж “The Washington Post” сонин эх сурвалжаасаа эш татан мягмар гарагт мэдээлжээ. “БНАСАУ-ын эрх баригчид ихэвчлэн иймэрхүү үйл явдлаар анхаарал татдаг тул ням гарагт пуужингийн туршилтынхаа талаар ямар нэг тайлбар өгөөгүй нь АНУ, БНСУ-ын албаны хүмүүсийг төөрөгдөхөд хүргэсэн” гэж тус сонинд тэмдэглэсэн байна. Сонинд бичсэнээр, Америкийн тагнуулын алба туршилтуудын талаар мэджээ. Харин “Reuters” агентлаг эх сурвалжаа эш татан хоёр пуужин харвасан гэж мэдээлсэн байна.

БНАСАУ дунд зайн тусгалтай пуужин туршсаныг АНУ "цэргийн ердийн үйл ажиллагаа" гэж үзэж байна гэж тус улсын засаг захиргааны төлөөлөгч мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 346-аар нэмэгдэж нийт 99,421-д хүрэв. 2021-03-23

БНСУ-н Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр AstraZeneca коронавирусний вакцин хийлгэлээ. 2021-03-23

БНАСАУ-ын иргэнийг АНУ-ын талд анх удаа шилжүүлэн өгчээ 2021-03-23

У СэХун Сөүлийн иргэдэд толгойгоо бөхийлгөн талархал илэрхийллээ. 2021-03-23

БНСУ-д “ковид19” дотоодоос 411  хүн хилийн чанадаас 17 хүн шинээр илэрчээ.  2021-03-24

БНАСАУ далавчит пуужин туршжээ 2021-03-24

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 430 хүн илэрчээ... нийт батлагдсан тохиолдол 100,000 давжээ. 2021-03-25

БНСУ-ийн Кёнги аймагт гадаад ажилчидаас " ковид19 "өвчний шинжилгээ авахад 329 тохиолдол батлагджээ. 2021-03-25

Сөүл хотын захирагчийн сонгуульд сөрөг хүчин ялах магадлал өндөр байна. 2021-03-25

ОХУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзлаа 2021-03-25

БНАСАУ далавчит пуужингуудаа туршсаныг Өмнөд Солонгос баталлаа 2021-03-25