ОХУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзлаа

ОХУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Сөүлд хийх айлчлалыг зохион байгуулах чиглэлд бид хамтран ажиллаж байна гэж БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чон Ый Ён мэдэгдлээ.

Тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой яриа хэлэлцээ хийснийхээ дараа “коронавирусний халдварт өвчний нөхцөл байдал тогтвортой болмогц бид Ерөнхийлөгч В.Путины айлчлалыг зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон” гэж хэлсэн байна. 

Энэхүү айлчлалын талаар талууд 2019 онд тохиролцсон хэдий ч коронавирусний цар тахлын улмаас хойшлогджээ.

“Хоёр Солонгосын харилцааг бэхжүүлэх, Солонгосын хойгт энх тайван тогтоох үйл явцад тууштай дэмжлэг үзүүлж буйгаас гадна Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, энх тайван тогтоох асуудлаарх ОХУ-ын Засгийн газрын хэд хэдэн саналыг бид өндрөөр үнэлж байна. Энэ асуудалд ОХУ-ын үүрэг оролцоо цаашид ч үр дүнтэй байна гэж найдаж буйгаа бид илэрхийлсэн” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зорилгодоо хүрэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилж буй энэ үед БНАСАУ ойрын зайн тусгалтай баллистик пуужин харвасанд санаа зовниж буйгаа Чон Ый Ён мөн илэрхийлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” дотоодоос 411  хүн хилийн чанадаас 17 хүн шинээр илэрчээ.  2021-03-24

БНАСАУ далавчит пуужин туршжээ 2021-03-24

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 430 хүн илэрчээ... нийт батлагдсан тохиолдол 100,000 давжээ. 2021-03-25

БНСУ-ийн Кёнги аймагт гадаад ажилчидаас " ковид19 "өвчний шинжилгээ авахад 329 тохиолдол батлагджээ. 2021-03-25

Сөүл хотын захирагчийн сонгуульд сөрөг хүчин ялах магадлал өндөр байна. 2021-03-25

ОХУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзлаа 2021-03-25

БНАСАУ далавчит пуужингуудаа туршсаныг Өмнөд Солонгос баталлаа 2021-03-25

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 494-өөр нэмэгдэж нийт 100,770-д хүрэв. 2021-03-26

БНАСАУ баллистик пуужин хөөргөснөө албан ёсоор мэдэгдлээ. 2021-03-26

БНСУ дахь ХНХҮТ-өөс эрхлэн гаргадаг "Нэг цэг" сэтгүүлийн дугаар гарчээ. 2021-03-26

Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний хороо БНАСАУ-ын асуудлаар байр суурийн зөрүүтэй байна. 2021-03-27