БНАСАУ далавчит пуужингуудаа туршсаныг Өмнөд Солонгос баталлаа
Умард Солонгос өнгөрсөн ням гарагт далавчит 2 пуужингийн туршилт хийснийг БНСУ-ын штабын дарга нарын хорооноос өчигдөр баталлаа. Тус хороо Умардын энэ туршилтыг анхааралтай ажиглаж байсан байна.
Вашингтон постод Умардын энэ туршилтын талаар мэдээлсэн эх сурвалж Пхеньян пуужингийн туршилтынхаа талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй нь АНУ, Өмнөд Солонгосын албаныхныг төөрөгдүүлж орхисныг тэмдэглэн хэлжээ.
Умардын эрх баригчдын хувьд иймэрхүү үйл явдалдаа байнга олон улсын анхаарлыг татахыг чармайж ирсэн. Гэтэл энэ тухай Америкийн тагнуулын албадынхан түрүүлж мэдсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна. гэхдээ Пхеньян чухал хаанаас аль зүгт пуужингуудаа харвасан, туршилтын үр дүн ямар байсан тухай нэг ч мэдээлэл алга байна.
Энэ хооронд АНУ Умард Солонгосын асуудлаар Өмнөд Солонгос, Японы үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн түвшний уулзалт хийхээр болсон тухай мэдээлэл ирж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдений засаг захиргааны дээгүүр албаны төлөөлөгч энэ тухай мэдэгдсэн төдийгүй Умард Солонгостой холбоотой бодлогоо шинэчилж өөрчлөх сүүлийн шатандаа ороод байгаа онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.