Индонезид нефть боловсруулах үйлдвэрт түймэр гарлаа.

Индонезид нефть боловсруулах үйлдвэрт түймэр гарлаа.

Индонезийн Баруун Ява мужийн нефть боловсруулах үйлдвэрт томоохон хэмжээний түймэр гарч, хамгийн багадаа 20 хүн түлэгдэж шархадсан байна. Одоогоор мэдэгдэж байгаагаар таван хүн маш их түлэгдэлт авчээ.

Хөнгөн бэртсэн хүмүүсийн тоо 15 болж, 1000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хүмүүсийг 300, 400 гаруйгаар нь хуваан ойролцоо мужийн түр хоргодох байранд байрлуулжээ.

Түймрийн үеэр хүмүүсийг тусгаарлах, ажиллахдаа коронавирусний цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг барьж байгаа гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.