“Facebook” Н.Мадурогийн хаягийг түр хаажээ.

“Facebook” Н.Мадурогийн хаягийг түр хаажээ.

 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро эмийн ургамал “COVID-19”-ийг эмчилнэ хэмээн ямар нэгэн баримт нотолгоогүйгээр мэдэгдсэнтэй холбогдуулан түүний хаягийг түр хаалаа гэж “Facebook” компани мэдэгджээ.

“Facebook” компанийн мэдээлснээр, Венесуэлийн удирдагч коронавирусний талаарх буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх дүрэм журмыг нь удаа дараа зөрчжээ. Ганга өвсний ханд халдварт өвчнийг эмчилнэ гэж өнгөрсөн нэгдүгээр сард анх мэдээлж байсан Н.Мадуро өөрийн хуудсандаа 30 хоног нийтлэл оруулах боломжгүй болжээ.

“Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийг анагаах эмчилгээ одоогоор байхгүй хэмээн мэдэгдэж буйг бид дагаж мөрдөж байна” гэж “Facebook” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Н.Мадуро нь “COVID-19”-тэй холбоотой мэдээллийн улмаас нийгмийн сүлжээний компаниудын эсэргүүцэлтэй тулгарсан анхны удирдагч биш бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару нар мөн нийтлэлээ устгуулж байсан юм.

Тодруулбал, “Facebook” өнгөрсөн онд “Гидроксихлорохин” эм вирусийг эмчлэхэд ихээхэн үр дүнтэй хэмээн мэдэгдсэн Ж.Болсонаругийн дүрс бичлэгийг устгаж байжээ. Мөн “COVID-19”-ийг томуутай харьцуулахад “нас барах эрсдэл бага” байна хэмээн мэдээлсэн Д.Трампын нийтлэлийг устгаж байв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.