Арьсан дээрх улаан цэгүүд юунаас болж үүсдэг вэ? (Арилгах арга)

Арьсан дээрх улаан цэгүүд юунаас болж үүсдэг вэ? (Арилгах арга)

Олон хүмүүсийн бие дээрх үсний сүв бөглөрч, улайдаг. Гар, хүзүү ялангуяа хөлийн үсний сүв бөглөрөх нь түгээмэл үзэгдэл юм. Үсний сүв нь үхсэн арьсанд дарагдаж тослогтсоноор бактер үүсэн арьс хавдаж улайхад хүргэдэг байна. Хэрвээ та үсний сүв улайлтыг эмчлэх аргыг мэдэж авмаар байвал дараах мэдээг үргэлжлүүлэн уншаарай. 

1.Шалтгаанууд

1. Буруу хусах

Зарим тохиолдолд арьс цоохортох нь удамшлын чанартай байдаг ч ихэнхдээ үсээ буруу хусах нь гол шалтгаан болдог. Мохоо иртэй хутга, эсвэл арьсандаа хэт тулгаж үсээ хуссан тохиолдолд арьс гэмтэж үсний сүв хавдах эрсдэлтэй.

 

Шалтгаанууд

 

2. Уутанцарын үрэвсэл

Дээр дурдсанчлан арьсанд хэт тулгаж хуссан тохиолдолд үсний уутанцар үрэвсэн үс буруу ургадаг. 

 

 

3. Хуурайшсан арьс

Хуурайшсан арьс дангаараа үсний сүв улайлтыг үүсгэхгүй. Гэхдээ хуурай арьс эмзэг байдаг учраас үс хусах үед арьс гэмтэж улайхад илүү амар болгодог. Мөн хуурайшсан арьсны улайлт илүү тод харагддаг юм. 

 

 

4. Кератоз пиларис

Ихэвчлэн мөр, нуруу, өгзөг, гуя очмоор гарах улаан толбыг ингэж нэрлэдэг. Маш ховор тохиолдолд бүтэн биеийг бүрхэх ажээ. Хүний бизен дэр Кератин даавар ихдэж арьсны сүв бөглөрөх үед Кератоз пиларис илэрдэг. Хуурай цаг ууртай газар амьдардаг эсвэл химийн бодис ихтэй усан санд ордог хүмүүс ихэвчлэн Кератоз пиларистай боддог. 

 

 

2.Эмчлэх арга

1. Зөв аргаар хусах

Хусахаасаа өмнө арьс, үсээ зөөлрүүлж, сахлын тос эсвэл гель түрхээрэй. Тонгорогоо байнга угааж цэвэрлэхээ бүү мартаарай, мөн цочролыг багасгахын тулд хутгаа тогтмол сольж байгаарай. Үсний ургадаг чиглэлд хусч байх хэрэгтэй.

 

Эмчлэх арга

 

2. Ойр ойрхон гуужуулах

Арьсаа гуужуулснаар шинэ үс ургахад илүү амар болгох өгнө. Мөн үс нь сүв рүүгээ эргэж ургахгүй болсноор арьсны улайлт огцом буурах юм. 

 

 

3. Мэргэжлийн эмчилгээ

Гэрийн нөхцөлд эмчилгээ авахгүй байвал цахилгаан эсвэл лазер эмчилгээ хийлгээд үзээрэй. Цахилгаан эмчилгээ үс нь буруу ургасан үстэй сүвнүүдийг олж дахин үс ургахгүй болгодог. Лазер эмчилгээ нь хамгийн аюулгүй үснээсээ салах арга бөгөөд улайлт өгсөн газрыг давхар эмчилдэг юм. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.