Хэвлийн өөхнөөсөө салахад туслах ДОЛООН хүнс

Хэвлийн өөхнөөсөө салахад туслах ДОЛООН хүнс

Хэвлийн өөхлөлт нь маш хортой. Гэдэснийхээ өөхнөөс салахын тулд дараах хүнсийг түлхүү хэрэглээрэй. Гэхдээ та эдгээр дээр илчлэг багатай хоол, хөдөлгөөнийг нэмээрэй.


Өргөст хэмх

Өргөст хэмх нь 96 хувь нь уснаас бүрддэг. 100гр нь 45ккал илчлэгтэй. Энэ ногоо нь мөн гэдэс дүүрэхээс сэргийлдэг.

Овъёос

Өглөөний цайндаа овъёос хэрэглэх нь хамгийн зөв шийдэл болно. Овъёос нь 4-6 цагийн турш өлсгөхгүй байж, таныг эрч хүчээр цэнэглэдэг. Мөн бие организмыг цэвэрлэх үйлчилгээтэй.

Ус

Усыг хангалттай хэмжээгээр ууснаар турах үйл явц хэд дахин хурдасна. Ус нь бүх эрхтэн хэвийн ажиллахад тусалж, шээсээр дамжуулж хорт бодисыг гадагшлуулна.

Алим

Алим бол витамины уурхай юм. Өдөрт 1-2 алим идсэнээр эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийнэ. Мөн алим нь их идэх дуршлыг дарж өгдөг онцлогтой.

Тарвас

Тарвасны 82 хувийг ус эзэлнэ. Ийм учраас биед агуулагдах хортой бодисуудыг гадагшлуулахад тусална.

Эрдэнэ шиш

Эрдэнэ шиш нь гоо сайханд маш сайн нөлөөтэй хүнс. Нүүрний арьсыг цэвэрхэн болгохоос гадна өөхийг багасгаж, булчингийн хөгжилд сайнаар нөлөөлдөг.

Салатны байцаа

Салатны төрлийн бүх байцаа нь бага илчлэгтэй, витаминлаг. Ийм төрлийн байцааг байнга хэрэглэснээр нүүр гэрэлтэж, турдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.