Дэлхийд гайхагдсан Монголын их говийн заавал очиж үзэх 7 гайхамшигт газрууд
1. Шар цав
Аварга биет Зауролоф аймшигт махчин Тарбозавр гэх мэт Монголчуудын домоглон ярьдагаар аварга “Луунууд” болох эртний үлэг гүрвэлийн 5-6 зүйлийн 18000 мөрийг өдий хүртэл хадгалж ирсэн саяхан болтол хэний ч мэдээгүй байсан “Шар цав” хэмээх газар нь Манлай, Ханбогд сумын зааг нутагт байрладаг,
Анх 1995 онд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатарын ахласан Монгол-Японы судалгааны баг нээсэн юм. Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт байдаг Шар цав гэдэг газраас үлэг гүрвэлийн мөр анх олсон юм. Хээрийн судалгааны ажил дуусч байсан учраас нарийн судалгаа хийгдээгүй. 1996 онд нарийн судалгаа хийж, дөрөв, таван удаа хээрийн судалгааны анги энэ нутагт ажилласан. Энэ үнэхээр үлэг гүрвэлийн мөрт газар мөн байна. Дэлхий дээр олддог бусад мөрт газраас маш их онцлогтой ховор сонин. Нэг дор маш олон төрлийн үлэг гүрвэл гүйгээд явж өнгөрсөн мөрнүүд хадгалагдсан гэдэг нь тогтоогдсон. Түүгээр ч барахгүй мөрт үе давхаргаас тун холгүй үлэг гүрвэлийн чулуужсан яс олдсон юм. Дэлхийн өөр бусад улс орнуудад байдаг мөрт газруудаас үүгээрээ ялгаатай.
Чулуужсан олдвор Монголд их олддог гэдгээрээ дэлхийд танигдсан. Мөр үлдэнэ гэдэг хадгалалтын өвөрмөц нөхцөл шаарддаг. Нэгдүгээрт усан орчин шаардлагатай гэж үздэг. Мэдээж өнөөдрийн говь усгүй шүү дээ. Судалгааны үр дүнгээр бол яг тэр орчин үлэг гүрвэлүүдийн үед олон салаа гүехэн устай үргэлжилсэн гол мөрөн байсан гэсэн үндэслэл гарсан. Гол мөрний эргээр үлэг гүрвэлүүд маш олноороо амьдарч байжээ. Тэдний мөр хадгалагдсан даруй хурдас чулуулгаар хучигдах учиртай. Тэр нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа юм. Хурдас хуримтлалын онолоор бол он удаан жил хадгалагдахын тулд зүй тогтлоороо мөрт газар 10-20 метрийн дор байх учиртай. Дээр нь байсан хурдсууд элэгдэж, ил гарахаар нь бид олсон хэрэг. Тэр нь олон шалтгаантай. Газар нь өргөгдсөн байж болно. Дээд хэсэг нь эргэлээд үлдсэн. Цав гэхээр эрэглэсэн газрыг хэлдэг.
Тус газраас хэмжээгээрээ дэлхийд гуравт орох, Монголд анхных гэж болох хамгийн том үлэг гүрвэлийн мөрийг олсон.
Уртаашаа метр 10 орчим см мөр л дөө. Аварга өвсөн идэшт гүрвэл зауроподын бүлэгт багтах амьтны мөр гэдэг нь тогтоогдсон. Зауроподын бүлэгт хамрагдах амьтад том байдаг. 30-40 тонн жинтэй, урт нь 20-30 метр ч хүрдэг.
Дөрвөөс таван төрлийн үлэг гүрвэлийн хэдэн зуун мөр үлдсэн. Нэг амьтан яваад байсан биш сүрэглэж явсан, бүр нарийн ажиглавал өөрийн жаягтай, зэрэгцэж явдаг, сүрэглэж явдаг, гүйдэг амьтан шүү дээ. Өөр хоорондох зай нь цэргүүд жагсаад явсан юм шиг хоорондоо давтамжтай байдаг.
Алдарт Галбын говийн хойд хэсэг болох “Гүн хоолойн” ер бусын үзэмжит байгаль алдарт “Торгоны зам” ын Монгол, Хятадын жинчдийн дайран өнгөрч дамжин буудаллаж ирсэн эртний 30 орчим бичээсийг хадгалан түүхэн дурсгалт “Хүрдэт агуй”, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн бясалган байгуулсан алдарт “Дэмчогийн хийд”, хол ойрын зочин гийчний хүслийг сонсогч “Баяжихын агуй” гэх мэт үзэх сонирхож гайхан биширэх зүйл арвинтай аяллын маршрутыг бий болгож болох боломжтой билээ.
2. Онгийн Улаан нуур
Говийн нийт нутаг дэвсгэрт гадаргын усны нөөц харьцангуй бага. Гэвч хангайн нуруунаас эх аван 400 гаруй км урсаж Булган, Мандал-Овоо сумын нутагт оршдог, Онгийн Улаан нууранд цутгадаг Онгийн гол нь Монгол орны цөөхөн “Эх оронч гол”-ын нэг юм,
Улаан нуур нь дээр үед уртаараа 45 км, өргөнөөрөө 40 км, зарим газраа 11-15 м гүн, говийн хамгийн том 5 нууруудын нэг байсан. Эртнээс нааш говийн таван нуурын гэж нэрлэгдсэн Баянхонгор аймгийн Бөөн цагаан, Орог, Адгийн цагаан, Таацын цагаан, Улаан нуураас одоогийн байдлаар Бөөн цагаан, Орог, Улаан нуурууд сэргэж эхлээд байна. Говийн экосистемд ялангуяа Монгол орны нутагт дэвсгэрээр дамжин нүүдэг нүүдлийн шувуудын хамгийн гол түшиц нуур юм. Улаан нуур нь 1990 оноос явагдсан “Алт” хөтөлбөрт хамгийн ихээр өртөж 1997 онд бүрэн хатаж ширгэсэн билээ.
Харин говьчуудын зүтгэл тэмцлээр Онгийн голын эх Өвөрхангай аймгийн Уянга сумын эхэн дэхь алт олборлолтыг зогсоож эхэлснээр 2012 онд Онгийн гол 26 жилийн дараа бүрэн цутгалаараа ирж Улаан нуур нилээд сэргэсэн.
Говийн нийт нутаг дэвсгэрт ихэнхдээ гүн өрмийн худаг ашиглах бөгөөд тэдгээр нь наад зах нь 50-70 м зарим газар нь 150-200 м гүнээс ундны усаа авдаг. Говьчууд газар усны тогтоц байдлыг сайн мэддэг бөгөөд малчид өөрсдөө ухсан өнгөн хөрсний усыг ундандаа нилээд хэрэглэдэг.
3. Алдарт "Хонгорын элс"
Хонгорын элс нь баруун хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн, 3- 5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан бөгөөд хамгийн өндөр "Дуут манхан" элсний өндөр нь газрын гадаргаас 200 м өндөр. Элсэн манхны араар Хонгорын гол хэмээх арав гаруй км урт урсгалтай говийн бяцхан гол нь эрэг орчиндоо битүү ногоон зүлэг үүсгэсэн хоёр салаа гол бөгөөд адаг дээрээ нийлэн “Адаг нуур ” хэмээх бяцхан нуурыг үүсгэдэг.
Сэврэй хатан алс газар цөлөгдөн амьдрахдаа ихийг бясалган гуниглах болжээ. Түүнийг харж хамгаалахаар Ноёны нэгэн баатар цэрэг Хонгор зэлүүд нутагт мөн иржээ. Өдөр бүр Хатан Сэврэй голын эрэгт очин урт гил гэзгээ самнан санаашран суухад Хонгор баатар түүнийг ихэд өрөвдөн сэтгэл алдрана. Бүхнийг умартан шинэ нутагтаа эзэд болон сууя гэсэн Хонгорын үгийг Хатан Сэврэй үл хайхран улам ихээр гуниглан дуу аялна. Тэгсээр олон жил өнгөрч, Толь Хад ч сааралтан бүүдгэрч, Хонгор баатар арга буюу хайрт бүсгүйнхээ гишгэсэн газрыг зөөллөхийн тулд сэтгэл зүрхээ түүнд зориулан, голд очдог замын чулуу бүхнийг элгэн дороо хийн элсэн манхан болж хувирчээ...
4. Дэлхийн энергийн төв
Ханбогд сумын нутагт 30 км диаметртэй, зөв эргэлтийн соронзон туйлтай, түүгээрээ энерги ялгаруулдаг тойрог газрыг хамрах бөгөөд гол цэг нь Дэмчигийн хийд ажээ.
Говийн тавдугаар ноён хутагт, соён гэгээрүүлэгч, их яруу найрагч Данзанравжаа 1830-аад оны үед энэ хийдийг Галбын уулсын ноён оргил Ханбогдын хормойд байгуулахдаа “Хэрэв энэ газар орныг хүн биширч чадах юм бол хүнийхээс илүү газрынх нь ид шид ноёлсон, хүнд сайн сайхан бүхнийг өгч чадах, газрынхаа гүнд баялагтай, хорвоо ертөнц мөхөх, галав юүлэх хүнд хэцүү тэр цагт хэдхэн хүнээ аваад хоцрох гайхамшигтай гоё уул” хэмээн магтан бичиж үлдээсэн байх юм.
Равжаа найрагч Ханбогд сумын нутагт алт, зэсийн гайхалтай их нөөцтэй Оюу толгой, нүүрсний тэргүүлэх орд Таван толгойн тухай тэртээ 180 орчим жилийн өмнө мэдэж байжээ. Мөн тэр газар хүний сүлд хийморь, эрч хүчийг сэргээх чадалтай гэдгийг ч бас таньсан аж.
Дэмчог гэдэг нь түвдээр “Дээд амгалан” гэсэн утгатай үг. Хийдийг дэлгэрч байгаа бадамлянхуа цэцгийг бэлгэдэн барьжээ. Цэцгийн найман дэлбээ тус бүрт нэг суварга байх бөгөөд голдоо мөргөлийн сүмтэй, түүнийх нь оройд Бэлгэ хадтай дүйцэхүйц өндөр төв суварга байжээ.
5."Хавцгайтын хадны сүг зураг"
Монгол орон нь дэлхий дээрх хамгийн их, хадан дээр мохоо болон хурц үзүүртэй багаж, чулуугаар сийлж ухсан сүг зурагтай орон юм. Говийн хадны зургууд нь зосоор биш дандаа хад чулуу ухаж сийлж, цохиж үлдээснээрээ онцлог байдаг. Монголын говьд эртнээс нааш хүн амьдарч байсан олон дурсгалын тодорхой баримт нь хадны сүг зураг юм. Говийн нийт нутгаар олон газар сүг зураг байгаагаас жуулчид их очдог онцлог газар нь Булган сумын Хавцгайт багийн Хавцгайтын хадны сүг зураг юм.
Булган сумаас урагшаа 30 км-т орших Богинын хяр хэмээх бэсрэг уулын ар бэлд Булган сумын мал аж ахуйн эрдэм шинжилгээний цэг байсан Хавцгайт нэртэй багийн төв байдаг. Энэхүү багийн төвөөс зүүн урагшаа 1 км орчим байдаг. Монгол орны Хадны сүг зургийн судалгаанд нэрт эрдэмтэн Д.Цэвээндорж, Д.Дорж, нарын олон эрдэмтэд их хувь нэмэр оруулсан байдаг.
“Хавцгайтын хадны зүг зураг” нь Алдарт Арц Богдын өвөр хөндийг дагасан, Баян загийн суурингаас 40 км орчимд, эртний хүмүүсийн суурьшин байсан нь нэг цаг үед хамаарах магадлалтай юм.
Гурван сайхан түүний орчны уулсыг одоогоос 400-500 сая жилийн өмнө үүссэн нилээд залуу уулс хэмээн үздэг. Энэ хавийн чулуулгууд нь элсэн бүтэцтэйг тэдгээрийн гадаргуу нь олон зууны нар салхинд түлэгдэн хар бараан мэт болсон нь ямарваа нэгэн багаж хэрэгслээр зурахад өнгөн хэсэг нь амархан элэгдэж цайвар өнгийн мөр гарна. Энэхүү мөр, өнгөнөөс нь мөн зурсан зургуудын дээгүүр нь тогтон ургасан хадны хагаас нь тухайн зургуудын нас, үеийг тогтоох боломжууд бий. Харин түлэгдсэн бараан өнгөний цаанаас гарах цайвар өнгө нь нимгэн, гүн ухагдсанаасаа шалтгаалан өөр өөр өнгөтэй байх боловч тэдгээрийн хуучирч элэгдсэн байдлаас нь нас, үеийг нь тогтоох боломжтой юм. Ер нь энэ уулын орчинд олон тооны сүг зураг байдаг хэдий ч “Хавцгайтын хадны сүг зураг” нь өөрийн илэрхийлэл, зохиомжоороо өвөрмөц содон, нэн уран дурслэлтэй юм. Тус сүг зургийг 4000-5000 жилийн өмнө хүрэл зэвсгийн дунд болон сүүл, төмрийн эхэн үед бүтээгдсэн хэмээн үздэг. “Хавцгайтын хадны сүг зураг”-т манай нутагт байхгүй буга, тэмээн хяруул гэж хэлэхээр том шувууны зураг /1920-иод оны дундуур Америкийн судлаач Рой Чапмэн Эндрюсийн багийн олсон эмэгтэй хүний хүзүүний зүүлт болгон хэрэглэж байсан Аварга тэмээн хяруулын өндөгний чулуужсан хальтай нэг талаар тохирч байгаа юм/, том бух гөрөөс /Бух гөрөөс, ирвэс гэхээсээ илүү бар, “Барын бүл”/ гэмээр дүрслэл зургууд хэд хэд давтагдан зурагдсан байдаг.
6.Тост Тосон бумбын нуруу
Алтайн нурууны зүүн төгсгөл, Говь алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан номонд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амтдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нутаг нь дэлхийн хэмжээнд ирвэсний амьдрах гол орчин аж.
Гурван тэс сумаас баруун хойш 45 км-т орших Тост Тосон бумбын ууланд ирвэс хамгаалах “Ирвэс” төв ажилладаг. Тус уул нь далайн төвшнөөс дээш 2517 метрийн өндөртэй, эгц цавчим оргил, нуруудтай, Цоохор ирвэс болон түүний гол идэш тэжээл болох Янгир ямааны гол тархац нутаг бөгөөд одоогоор 800 орчим янгир ямаа байгаа гэж тооцож байна. Цоохор Ирвэсийн баасанд хийсэн шинжилгээгээр идэш тэжээлийн 64 хувь нь нгир байгааг тогтоосон байдаг. Цоохор Ирвэс тогтвортой амьдарч байна. Ирвэс төвийнхөн өнгөрсөн хугацаанд 15 ирвэсийг хүзүүвчилж судалгаагаа явуулж байна.
Тост ууланд говийн бусад уул нуруудын адил ургамлын бүрхэвч, амьтад шувууд бий. 2012 онд Трвэс төвөөс санаачлан Тост уул түүний орчныг Улсын тусгай хамгаалалтад авах санал ирүүлснийг Гурван тэс сумын ИТХурал, Өмнөговь аймгийн ИТХурлаас дэмжсэн тогтоол гаргасан юм.2016 онд Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-н тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийж баталсан билээ. Үүнд Тост Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах санал 81,2 хувиар дэмжигдсэн юм.
7.Алдарт Баян заг
Өмнөговь аймагт ирсэн жуулчид заавал үзэж сонирхох, танин мэдэхүйн чухал газар нутгуудаас 7 газрыг онцолж байна.
- 1890 –ээд онд Монголын нутгаар хөндлөн гулд тэнээд эртний хирсний ганц шүд олоод Монгол улсад онцын сонин юмгүй гэж үнэлээд буцсан Оросын нэрт судлаач В.А. Обручевын дараа 1920-иод оны дундуур, Монголын говиос дэлхийд анхны үлэг гүрвэлийн өндгийг олж, “Говь” хэмээх нэрийг ертөнцийн чихнээ анхлан дуурсгасан, Америкийн нэрт судлаач, эрдэмтэн Рой Чэпман Эндрюсээс хойш Монгол орон бараг 70 жил комминузмын нөлөөгөөр, ертөнцөөс дахин тусгаарлагдан чимээгүй болсон юм. Дэлхий ертөнц усаар бүрхэгдсэн байсан тэр цаг үеэс аажим аажмаар хуурай газрууд бий болж тэнд анхны замаг, нэг эст болон олон эст амьтад, ургамал бий болсон. Цаашлаад загас , хоср нутагтан, хожим нь олон саяны турш үргэлжилсэн, олон галвын эцэст бидний илүүтэй сайн мэдэх төрмөлийн эрин, төрмөлийн эриний анх үүсэн бий болсон энэхүү эринд бий болж хуурай газраас бусад тивүүд рүү салбарлан аялж одсон амьтад эртний хүний үүссэн газруудын нэг нь яах аргагүй дэлхий нийтэд анхлан , Төв Азийн цөл гэж нэрлэгдэж байгаад хожим нь Рой Чапмэн Эндрюсийн багийн алдарт нээлтээр “Говь” гэж нэрлэгдсэн Азийн зүрхэн дэхь эх тив, Монголын их говь билээ.
Баян заг. Хэрмэн цав
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.