Сөүл хотоор үнэгүй аялах 4 төрлийн маршрут...

Сөүл хотоор үнэгүй аялах 4 төрлийн маршрут...
Хэрвээ та Корэйн Аэр-аар АНУ, Канада, Австралиа /цаасан виза/, Шинэ Зеаландруу нисэх гэж байгаа бол, мөн таны нислэг 3 цагаас дээш хүлээлттэй бол доорх Сөүл хоттой танилцах 6 төрлийн аяллыг санал болгож байна. Мөн та дээрхээс гадна өөр улсруу дамжин нисч байгаа тохиолдолд энэхүү аяллыг сонгох боломжтой. Гэхдээ солонгосын транзит виз заавал авах шаардлагатай. Доорх аяллууд нь зайлшгүй нөхцөл байдлаас болж цагийн хуваарь өөрчлөгдөж болохыг анхаараарай. 1. Yonggungsa сүмээр аялах аялал Энэ нь Инчеоны нисэх буудлаас холгүй байх Yonggungsa сүмрүү автобусаар очих бөгөөд та ердөө 1 цагийг зарцуулах болно. Чиглэл: Incheon Airport - Yonggungsa Temple - Incheon Airport Цагийн хуваарь: 07:00~08:00, 08:00~09:00, 10:00~11:00, 11:00~12:00, 12:00~13:00, 15:00~16:00 2. Та нисэх буудлаас автобусаар инчеоны хамгийн урт гүүр болох 12,34 км урттай “GRAND BRIDGE”-ээр зорчин Heungryunsa сүм дээр дурсгалын селфи зургаа татуулан тэндээсээ инчеоны цэргийн музейгээр зочлож түүний дараа нь нисэх буудалруу буцах юм. Чиглэл: Airport - Heungryunsa Temple - Incheon Grand Bridge - Memorial Hall for Incheon Landing Operation - Airport Цагийн хуваарь: 09:00~11:00, 13:00~15:00, 14:00~16:00 3. Энэ аялал нь их сонирхолтой аялал бөгөөд та нисэх буудлаас автобусаар хөдлөн Инчеоны Gwangmyeong дүүрэгт байрлах гэрэлт агуйгаар аялаж болно. Тэнд та цагийг зугаатай өнгөрөөх зүйлс их байгаа тул утасны цэнэгээ дүүрэн байлгахаа мартуузай. Чиглэл: Airport - Gwangmyeong Cave - Airport Цагийн хуваарь: 15:00~18:00 4. Мөн та нисэх буудлаас автобусаар инчеоны үзэсгэлэнт шинэ залуу SONG DO хотын централ парк дээр очин танилцах боломжтой. Дараа нь “Ocean Scope” дээр очиж инчеоны хамгийн урт гүүр болох “GRAND BRIDGE” дурангаар харан ойр орчмоо тольдох юм. Тэндээс инчеон дүүргийн “SINGI MARKET” буюу гудамжны захаар аялаж үндэсний хоолноос амтархан идэнгээ ард иргэдийн аж амьдралтай танилцаж болно. Эндээс та шууд нисэх буудалруу буцах юм. Чиглэл: Airport - Songdo Central Park - Ocean Scope - Singi Market - Airport Цагийн хуваарь: 14:00~18:00

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.