Монгол орны үзэсгэлэнт газрууд

Монгол орны үзэсгэлэнт газрууд

Монгол Улсад аялахад хамгийн тохиромжтой 10 орны нэгээр нэрлэгджээ. Дундговь аймгийн Их газрын чулуу: Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуун уул. Энэ бол Монголын хамгийн том боржин чулуун бүс юм.



Өвөрхангай аймгийн Улаан цутгалан: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм.




Булган аймгийн Уран тогоо уул: Уран тогоо уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм.




Сэлэнгэ аймгийн Тужийн нарс - Монгол Улсын үндэсний цогцолборт газар:Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг.




Өвөрхангай аймгийн Хүйсийн найман нуур- Монгол Улсын дурсгалт газар: Өвөрхангай аймгийн Уянга сумаас баруун хойд, зүгт 45 км зайд, үзэсгэлэнт Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших гайхамшигт сайхан найман нуур бий.




Завхан аймгийн Хар нуур:Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд оршдог тунгалаг цэвэр устай Улаагчны хар Нуур нь далай мэт элсээр хүрээлэгдсэн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газруудыг нэг юм.




 Хамрын хийд: Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 км-т байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ.





Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.