Бээжин хамгийн олон тэрбумтантай хот болжээ

Бээжин хамгийн олон тэрбумтантай хот болжээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хот хамгийн олон тэрбумтантай хот боллоо гэж “Forbes” сэтгүүл мэдээлэв.

Бээжинд оршин суудаг тэрбумтнуудын тоо өнгөрсөн оныхоос 33-аар нэмэгдэж, 100-д хүрсэн байна. Ингэснээр сүүлийн долоон жил дараалан хамгийн олон тэрбумтантай хотоор шалгараад байсан Нью-Йоркийг /99/ гүйцэж түрүүлжээ.

БНХАУ “COVID-19” халдварын тархалтыг хурдан шуурхай хумиснаас гадна технологийн фирмүүд, хөрөнгийн зах зээлийн өсөлт нь ийнхүү Бээжинг нэгдүгээр байрт бичигдэхэд нөлөөлсөн байна.

Хэдийгээр Бээжин тэрбумтнуудын тоогоороо Нью-Йоркийг гүйцсэн боловч тус хотын тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ нь Хятадын нийслэлийнхээс илүү байгаа ажээ.

Бээжингийн хамгийн чинээлэг оршин суугч Жан Иминий хувьд хөрөнгө нь өнгөрсөн онд хоёр дахин өсөж, 35.6 тэрбум ам.долларт хүрчээ. Тэрбээр “TikTok” нийгмийн сүлжээний хавсралтыг үүсгэн байгуулагч, “ByteDance” компанийн гүйцэтгэх захирал юм.

Харин Нью-Йоркийн хамгийн чинээлэг оршин суугч бөгөөд тус хотын захирагч асан Майкл Блумбергийн хөрөнгө 59 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.