Ж.Байден: АНУ-д галт зэвсгийн хэрэглээ тахал болжээ,
Манай улсад галт зэвсэг ашиглан хүчирхийлэл үйлдэх явдал жинхэнэ тахал, олон улсын шившиг болоод байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.
Галт зэвсгийн хэрэглээнээс үүдэлтэй хүчирхийлэл улсад жилд 280 тэрбум ам.долларын хохирол учруулж байна гэж тэрбээр зэвсгийн эргэлтийн салбарт хийгдэх зохицуулалтыг чангатгасан арга хэмжээнүүдээ танилцуулцах үеэр мэдэгдсэн байна.
Түүний засаг захиргааны санал болгох арга хэмжээ нь иргэний зэвсэг хадгалах, биедээ авч явах эрх олгосон Үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлт өөрчлөлтөд харшлахгүй гэдгийг Ж.Байден онцлов.
Энэ талаар тэрбээр хэлэхдээ “Бид галт зэвсгийн хэрэглээтэй холбоотой хямралыг сөрөөд зогсохгүй эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн хямралыг даван туулах алхмуудыг авна. Миний зөвлөмж болгох зүйлс хоёрдугаар нэмэлт өөрчлөлтөд нөлөөлөхгүй” гэжээ.
"АНУ-д өдөрт хүн рүү гал нээсэн олон хэрэг бүртгэгддэг. Засгийн газар иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Энэ бол бидний зогсоох шаардлагатай тахал юм” гэж тэрбээр мөн хэлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.