АНУ цөмийн зэвсгээ сайжруулахыг зорьж байна

АНУ цөмийн зэвсгээ сайжруулахыг зорьж байна

Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа цөмийн зэвсгээ сайжруулахыг зорьж байна гэж АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Грэнхолм пүрэв гарагт мэдэгджээ.

“Бид цөмийн зэвсгээ сайжруулах ёстой. Бид цөмийн зэвсгийн нөөцөө аюулгүй, ашиглахад үр дүнтэй хэвээр нь байлгахын тулд хадгалан хамгаалах хэрэгтэй. Бусад орноос үзүүлэх цөмийн түрэмгийллийг тогтоон барьж чадна гэдгээ батлан харуулахын тулд энэ бүхнээ бид үргэлжлүүлэх ёстой” хэмээн тэрбээр хэлэв. 

АНУ 2019 оны байдлаар 6100 гаруй цөмийн цэнэгт хошуутай байснаас 2300 орчмыг нь ашиглах боломжгүй болсон бол 3800 нь идэвхтэй нөөц хэвээр байна. 

Ямар сайжруулалт хийгдэх талаар Грэнхолм дурдаагүй ч Үндэсний цөмийн аюулгүй байдлын газар цөмийн цэнэгт хошууны хөтөлбөрийн хугацааг сунгах, харилцаа холбооны төвүүдийг шинэчлэх, шумбагч онгоц, цэргийн нисдэг тэргүүд зэрэг цөмийн зэвсгийн зөөвөрлөлтийн дэд бүтцийг шинэчлэн сайжруулах зорилтуудыг эн тэргүүнд тавихаа мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.