Энэтхэг, Хятад болон Азийн бусад оронд алтны эрэлт өсжээ
Энэтхэг, Хятад болон Азийн бусад оронд алтны эрэлт өсөж, цар тахлын улмаас унаад байсан худалдан авалтын хэмжээ хэд дахин нэмэгджээ.
Тодруулбал, Энэтхэгт 3 дугаар сард 160 тонн алт импортолсон нь өнгөрсөн онд цар тахлын улмаас маш хатуу хөл хорио хэрэгжиж байсан мөн үеийнхтэй харьцуулахад 5.7 дахин их үзүүлэлт аж. Тус улсад 2020 оны 4, 5 дугаар сард алтны худалдан авалт ерөнхийдөө зогссон хэдий ч оны эцсээр буцаад сэргэсэн юм. Энэтхэгт иргэдийн дийлэнх нь хуримтлуулсан мөнгөө үнэт эдлэл болгодог аж.
Харин Хятад улсын 2 дугаар сарын алтан эдлэл худалдан авалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 2.6 дахин их байжээ. Үүнээс харвал, цар тахлын үр дагаврыг аажмаар даван туулж буй Азийн хоёр том улсад нөхцөл байдал сайжирч байна.
Хятад, Энэтхэг нь тэргүүлэгч 5 алт импортлогч орны тоонд багтдаг юм. Жагсаалтад 2019 оны байдлаар Их Британи, Швейцар эхний хоёр байранд бичигдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.