БНСУ-д “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ

БНСУ-д “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ

БНСУ “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөртөө “AstraZeneca” компанийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэх шийдвэрийг өнөөдөр гаргажээ.

“AstraZeneca”-гийн вакциныг даваа гаргаас 30-аас дээш насны хүмүүст үргэлжлүүлэн тарьж эхэлнэ гэж эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээлсэн байна.

Их Британи, Шведийн “AstraZeneca”, Оксфордын их сургуулийн хамтран гарган авсан вакцин цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй байгааг харгалзан БНСУ уг вакциныг хэрэглэхээ түр зогсоож буйгаа лхагва гарагт мэдэгдээд байсан юм.

Харин Европын Эмийн агентлаг “AstraZeneca”-гийн вакцины ашиг тус нь үүсэж болзошгүй эрсдэлээс хавьгүй их байгааг пүрэв гарагт батлан мэдэгдсэний дараа БНСУ ийнхүү шийдвэрлэжээ. БНСУ-д “AstraZeneca”-гийн вакцин хийлгэсний дараа цусны бүлэгнэл үүссэн гурван тохиолдол бүртгэгджээ.

“COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрөө хоёрдугаар сарын 26-наас эхлүүлсэн БНСУ-д өнөөдрийн байдлаар 1 156 950 хүн вакцин хийлгэжээ. Тодруулбал, 916 780 хүн “AstraZeneca”-гийн вакцин, 300 680 хүн “Pfizer”-ийн вакцин тариулсан байна.

БНСУ ирэх зургаадугаар сарын эцэс гэхэд 12 сая хүнийг дархлаажуулж, 11 дүгээр сар гэхэд сүргийн дархлаа тогтоох зорилт тавиад байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаадад байгаа иргэд Е-barimt системээр хэрхэн тусламжийн мөнгөө авах вэ? 2021-04-09

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 677 хүн илэрчээ... 2021-04-10

БНСУ-д ээж охидыг алсан хэрэгтний нас нэрийг ил тод болголоо. 2021-04-10

БНСУ ''АстраЗенека'' вакциныг 60-аас доош насныханд хийхийг түр хугацаанд зогсоосон 2021-04-11

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцны туршилтын загварыг танилцууллаа. 2021-04-11

БНСУ-д “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ 2021-04-11

БНСУ-д “ковид19” халдварын тохиолдол дотоодоос 560 хүн хилийн чанадаас 27 хүн шинээр илэрчээ. 2021-04-12

БНСУ-ын Ерөнхий сайд Иранд хүрэлцэн очжээ. 2021-04-12

БНСУ–д өрөө тасалгаанд маск зүүгээгүй зөрчсөн тохиолдол 100,000 воноор торгохоор болжээ. 2021-04-12

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хүнд хэцүү цаг үеүдэд бэлтгэлтэй байхыг иргэддээ уриалжээ 2021-04-12

БНАСАУ 3000 тоннын усан түрцтэй шумбагч онгоцоо бүтээж дуусжээ 2021-04-12