Израил “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн гадаадын жуулчдыг хүлээн авч эхэлнэ

Израил “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн гадаадын жуулчдыг хүлээн авч эхэлнэ

Израил “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн гадаадын жуулчдыг ирэх тавдугаар сарын 23-наас хүлээн авч эхэлнэ гэж холбогдох албаны төлөөлөгчид мягмар гарагт мэдээлжээ.

"Манай улс жуулчдад хилээ хаагаад нэг жил гаруйн хугацаа өнгөрч буй энэ үед аялал жуулчлалын салбарыг сэргээх төлөвлөгөөг боловсрууллаа" гэж Израилын Аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.

Израил эхний ээлжид бүлэг жуулчдыг хүлээн авч эхлэхээр төлөвлөж байна. Жуулчдын хувьд Израилд ирэхээсээ өмнө “PCR” шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд “Ben Gurion” олон улсын нисэх буудалд ирснийхээ дараа вакцинжуулалтад хамрагдсан эсэхээ нотлох ийлдэсийн шинжилгээ өгөх ажээ.

Мөн ийлдэсийн шинжилгээ авах шаардлагыг халахын тулд вакцинжуулалтын гэрчилгээний талаар олон оронтой хэлэлцээ хийж байгааг яамдын мэдэгдэлд тэмдэглэжээ.

Өнгөрсөн оны гуравдугаар сараас хилээ хаасан Израил “COVID-19”-ийн вакцинжуулалтыг 12 дугаар сараас эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар тус улсын 9.3 сая хүн амын 5 сая гаруй нь вакцины хоёр тунг хоёуланг нь тариулжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Токио 2020” зуны олимпын XXXII наадам эхлэхэд 100 хоног үлдсэн 2021-04-14

Хөрсний мөөгөнцрийн улмаас хүн төрөлхтөн гадил жимсгүй болж магадгүй 2021-04-14

Сарнаас авчирсан дээжийн эхний хэсгийн мэдээллийг цахимаар танилцуулна 2021-04-14

“Рамадан” сарыг дуустал хурим, үдэшлэг зэрэг олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно. 2021-04-14

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний вакцины хоёр дахь тунг хийлгэс 2021-04-15

Израил “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн гадаадын жуулчдыг хүлээн авч эхэлнэ 2021-04-15

БНХАУ, АНУ-ын уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгчид уулзана. 2021-04-15

Фүкүшимагийн хордсон уснаас ууж үзүүлэхийг Хятадын тал Япон улсын шадар сайдаас хүсжээ. 2021-04-15

Мьянмарын цэргийн шүүх долоон хүнд цаазын ял ногдуулжээ. 2021-04-15

“Huawei” компани 6G сүлжээг 2030 онд ашиглалтанд оруулна. 2021-04-15

Токиогийн Олимпын наадмыг цуцлахад хүрч магадгүй 2021-04-15