“Huawei” компани 6G сүлжээг 2030 онд ашиглалтанд оруулна.

“Huawei” компани 6G сүлжээг 2030 онд ашиглалтанд оруулна.

Хятадын харилцаа холбооны “Huawei” компани  хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн сүлжээг /6G/ 2030 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.

Хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн сүлжээний хөгжлийн онцлог шинжийг тайлбарлан таниулсан албан ёсны бичиг баримтыг ойрын хугацаанд нийтэлнэ хэмээн “Huawei” компанийн гүйцэтгэх захирал Эрик Сюй мэдэгдсэн байна.

Шинэ сүлжээнд интернетийн хурд секундэд мянган гигабайтад хүрэх бөгөөд энэ нь 5G холбооны стандарттай харьцуулахад 50 дахин өндөр хурдны үзүүлэлт юм гэж өмнө нь Хятадын Цинхуа их сургуулийн төлөөлөгч Цуй Баого хэлжээ.

Шинэ сүлжээг нэвтрүүлснээр одоогийн 5G сүлжээний өндөр хурдтайгаар интернетэд холбогдох чанарын асуудлыг зохицуулах боломжтой аж. Хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн сүлжээ нь хэрэглэгчийг хурдны галт тэрэг төдийгүй онгоцонд зорчих үед интернетийн чанартай холболтоор хангах юм.

Хятадын “Хужунь” сэтгүүл өнгөрсөн онд хамгийн өрсөлдөх чадвар өндөртэй цахилгаан бараа үйлдвэрлэгч компаниар "Huawei"-г нэрлэсэн байна.  Тус компани 2020 онд 9.9 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.