Сирид ирэх сард сонгууль болно
Сирид ерөнхийлөгчийн сонгууль 5 дугаар сарын 26-нд болно гэж тус улсын Ардын зөвлөлийн дарга мэдэгджээ. Сонгуульд Сирийн Ерөнхийлөгч Башар Асад дөрөв дэх удаагаа ялалт байгуулж магадгүй байна.
Нэр дэвшигчид 4 дүгээр сарын 28-ныг хүртэл бүртгүүлэх боломжтой бөгөөд гадаадад амьдарч буй Сирийн иргэд сонгууль болохоос 6 өдрийн өмнө буюу 5 дугаар сарын 20-нд саналаа өгөх аж. Нэр дэвшигчид эх орондоо дор хаяж 10 жил оршин суусан байх ёстойг Сирийн хуульд тусгасан байдаг бөгөөд ингэснээр хилийн чанадад амьдардаг сөрөг хүчний төлөөлөгчид сонгуульд оролцох боломжгүй юм.
Сонгуульд ялалт байгуулснаар Башар Асад засаг захиргааныхаа хууль ёсны байдлыг онцолно гэж ажиглагчид үзэж байна. Башар Асадын засаг захиргааг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөснөөс хойш 10 жил өнгөрчээ. Сирид иргэний дайн дэгдсээр байгаа юм. Б.Асадын засаг захиргаа, сөрөг хүчин НҮБ-ын зуучлалтайгаар сүүлд яриа хэлэлцээ хийсэн хэдий ч үр дүнгүй өндөрлөжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.