Оросын вакциныг Туркт үйлдвэрлэхийг зөвшөөрчээ

Оросын вакциныг Туркт үйлдвэрлэхийг зөвшөөрчээ

Туркийн эрх баригчид ОХУ-ын "Спутник V" коронавирусний вакциныг үйлдвэрлэх зөвшөөрөл олгосон тухай “Yeni Safak” сонин коронавирусний асуудлаарх шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн Афшин Эмре Кайыпмазын мэдэгдлээс иш татан мэдээлжээ.

“Турк улсад "Спутник V" вакцины хоруу чанарыг тодорхойлох судалгааг явуулж дууссан бөгөөд уг вакциныг үйлдвэрлэх хүсэлт гаргасан компани зөвшөөрлөө авсан" гэж Кайипмаз хэлсэн байна.

Түүний хэлснээр, "Спутник V" вакцины нэг тунг үйлдвэрлэх өртөг 10 орчим ам.доллар болж байгаа аж. “Энэ нь Хятадаас 10-11 ам.доллароор нийлүүлж буй “Синовак” вакцины өртөгтэй тэнцүү юм. Гэсэн хэдий ч вакциныг дотооддоо үйлдвэрлэх нь гадны хараат байдлыг арилгана" гэж тэрбээр онцолжээ.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Туркийн эм үйлдвэрлэгч томоохон компанитай "Спутник V" вакциныг үйлдвэрлэх тохиролцоонд хүрсэн талаараа нэгдүгээр сарын 23-нд мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.