Сүга Ёшихидэ: Ж.Байдентай итгэлцлийн харилцааг бий болгож чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй
АНУ-д айлчилснаар Ерөнхийлөгч Жо Байдентай итгэлцлийн харилцаа тогтооход дэмжлэг болсон гэж үзэж байгаагаа Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ илэрхийлэв.
“АНУ-д хийсэн айлчлалын үр дүнг хамтарсан мэдэгдэлд тусгасан байгаа. Үүнээс гадна өөрийн зүгээс Ерөнхийлөгч Ж.Байдентай итгэлцлийн харилцааг бий болгож чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй" хэмээн Японы Засгийн газрын тэргүүн даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Ж.Байдентай ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос нь хойш биечлэн уулзалт хийсэн анхны гадаадын удирдагч нь Сүга Ёшихидэ болсон юм.
Вашингтонд баасан гарагт болсон хоёр улсын удирдагчдын яриа хэлэлцээний дараа талууд Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахыг дэмжиж, Хонконг болон Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны хүний эрхийн байдалд ихээхэн түгшиж байгаагаа илэрхийлэхийн сацуу Зүүн Хятадын тэнгисийн статус кво-г өөрчлөхөд чиглэсэн нэг талын аливаа үйл ажиллагааг" эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.