БНСУ-д цахим мөрийтэй тоглоомын 74 газрыг илрүүлж таслан зогсоолоо.
Бусанд байрладаг оффисд хууль бус 74 мөрийтэй тоглоомын газрыг удирдаж, 47,6 тэрбум воны үнэ цэнэтэй мөрийтэй тоглоомын санг удирдаж байсныг илрүүлж барьсан байна
Кёнсан мужийн цагдаагийн газрын дарга “ И Мүн Сү “ өнөөдөр цахим мөрийтэй газрыг ажиллуулж байсан ерөнхий менежер А (30 настай )хамт нийт 12 хүнийг баривчилж, 142,5 сая вон , 167 ширхэг утасийн хамт албадан хураасан гэж мэдээлэлжээ.
Цагдаагийнхан тэдний тавыг нь барьсан бөгөөд үүнд ерөнхий менежер А (30), Сайт хөгжүүлэгч Б (45) болон бусад 3 хүний хамт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Үндэсний спортыг сурталчлах тухай хуульд "мөрийтэй тоглоом нээх" -ийг 7 жилээс дээшгүй хугацаагаар хорих эсвэл 70 сая воноос дээшгүй торгууль ногдуулахаар заасан байдаг.
Байгууллагын ерөнхий удирдлага гадаадад байдаг бөгөөд гадаадад сервисээр үйл ажиллагаагаа явуулдаг. А нь дотоодын ерөнхий асуудал , Б сайт хөгжүүлэлт болон засвар үйлчилгээ, С дотоодын оффисын ашиглалт , менежмент, Д өдрийн багийг , И шөнийн багийг тус тус хариуцдаг байжээ . Тэд үүрэг тус бүрийг өдөр шөнийн ажилчид гэж хувааж, 530 сая воны зүй бус ашиг олж авдаг байсан.
Цагдаагийн газраас "Мөрийтэй тоглоомын газрын үйл ажиллагаанд ашигласан орлого зарлагын данс нь дансыг нээхэд санхүүгийн байгууллага шууд баталгаажуулалтгүйгээр данс нээсэн болон эмзэг байдлыг ашиглан бусдын нэр барьж данс нээсэн 300 ширхэг данс болохыг тогтоожээ.
Цаашид цагдаагийн байгууллагаас "Одоог хүртэл хохирсон сэжигтнүүдийн нотолгооноос гадна бусад холбогдох гэмт хэрэг байж болзошгүй гэж мөрдөн байцаалтын ажиллагааг өргөжүүлж шалгаж байна. 140 орчим сая вон бэлэн мөнгийг хурааж, гэмт хэргийн нэмэлт орлогыг хурааж цуглуулах болно гэжээ. Мөн цахим мөрийтэй тоглоом ажиллуулж байсан байгууллагын ерөнхий удирдлагыг нь олон улсын хамтын ажиллагааны мөрдөн байцаалтын тусламжтайгаар Интерполяр эрэн сурвалжлах хамсаатан болон бүх байгууллага ажилчдыг мөрдөж баривчлах болно. Цаашид хууль бус мөрийтэй тоглоомын газруудтай таслан зогсоох хатуу тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж : Ohmy News
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.