БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Оросын вакциныг хэрэглэх боломжийг судлахыг үүрэг болгожээ.

 БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин  Оросын вакциныг хэрэглэх боломжийг судлахыг үүрэг болгожээ.

 БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин вакцины нийлүүлэлтийг төрөлжүүлэх олон нийтийн хүсэлтийг харгалзан Оросын “Спутник V” вакциныг хэрэглэх боломжийг судлахыг туслахууддаа үүрэг болголоо гэж Хөх ордны төлөөлөгч лхагва гарагт мэдээлэв.

“COVID-19”-ийн вакцины нийлүүлэлтийг хангалттай хэмжээнд хүргэхэд хүндрэл учраад байгаатай холбоотойгоор Оросын вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судлах шаардлагатай байгааг Ерөнхийлөгчийн туслахууд түүнд мэдээлсний хариуд тэрбээр энэ чиглэлд ажиллахыг үүрэг болгожээ.

Ийнхүү Ерөнхийлөгчийн ажлын алба вакцины аюулгүй байдлыг судалж эхлээд байна хэмээн төлөөлөгч мэдээлжээ. БНСУ ирэх 11 дүгээр сар гэхэд сүргийн дархлаа тогтоохыг зорьж байгаа бөгөөд энэхүү зорилтод хүрэхийн тулд вакцины нийлүүлэлтийг төрөлжүүлэхийг олон нийт уриалах болоод байгаа ажээ. Тус улсад одоогоор “AstraZeneca”, “Pfizer”-ийн вакциныг тарьж байгаа юм.

БНСУ-д “COVID-19”-ийн вакцинжуулалтыг хоёрдугаар сард эхлүүлснээс хойш 1.8 сая орчим хүн буюу хүн амын 3.41 хувь нь вакцин хийлгэжээ. 52 сая орчим хүн амтай тус улс нь энэ сарын эцэс гэхэд 3 сая, зургаадугаар сарын эцэс гэхэд 12 сая хүнийг дархлаажуулахаар төлөвлөж байна.

БНСУ-д лхагва гарагт халдварын шинэ тохиолдлын тоо дахин 700 давжээ. Ингэснээр халдвар авсан хүний нийт тоо 115 926-д хүрлээ гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д цахим мөрийтэй тоглоомын 74 газрыг илрүүлж таслан зогсоолоо. 2021-04-20

БНСУ-д “Спутник V” вакциныг ирэх сараас үйлдвэрлэж эхэлнэ 2021-04-20

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 731 хүн илэрчээ... 2021-04-21

БНСУ-д "Ковид-19“ өвчний гамшгийн эсрэг дэмжлэг аваагүй бага орлоготой өрх бүрт 500,000 вон олгохоор болжээ. 2021-04-21

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 735 хүн илэрчээ... 2021-04-22

 БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Оросын вакциныг хэрэглэх боломжийг судлахыг үүрэг болгожээ. 2021-04-22

БНСУ -нь шилдэг авъяас чадвараар шалгарсан гадаадын есөн иргэнд БНСУ-ийн иргэний үнэмлэх гардуулсан байна. 2021-04-22

레슬링 국가대표팀, 선수·트레이너 7명 코로나19 '집단 감염' 2021-04-22

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 797 хүн илэрчээ... 2021-04-23

Сөүл хотоос хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцуулаад гэр бүлийн 3 хүртэлх хүнийг аяллалд явах зардлыг нь дэмжлэг үзүүлэхээр болсон байна. 2021-04-23

БНСУ “COVID-19”-ийн вакциныг энэ ондоо багтаан гарган авч магадгүй 2021-04-23