БНСУ-д “Спутник V” вакциныг ирэх сараас үйлдвэрлэж эхэлнэ

БНСУ-д “Спутник V” вакциныг ирэх сараас үйлдвэрлэж эхэлнэ

БНСУ-ын “GL Rapha” биотехнологийн компанийн охин компани болох “Hankook Korus” ОХУ-ын “Спутник V” вакциныг ирэх тавдугаар сараас үйлдвэрлэж эхэлнэ гэж салбарын эх сурвалжууд өнөөдөр мэдээлжээ.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээний дагуу “Hankook Korus” эхлээд 150 сая тун вакциныг үйлдвэрлэх ажээ. Үлдсэн 500 сая тунг “GL Rapha” компанийн тэргүүлсэн консорциум, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн гэрээнд заасны дагуу үйлдвэрлэнэ.

БНСУ-д үйлдвэрлэсэн бүх вакциныг экспортлох бөгөөд дотоодод хэрэглэхгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ. Энэ оны хоёрдугаар сард “GL Rapha” компани “Спутник V” вакциныг дотооддоо үйлдвэрлэх найман компани бүхий консорциумыг байгуулсан юм.

ОХУ-д явуулсан “Спутник V” вакцины эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтын урьдчилсан дүнгээр вакцин 92 хувийн үр дүн үзүүлжээ. Энэхүү вакциныг Москва хот дахь Халдвар судлал, бичил биологийн эрдэм шинжилгээний төвд гарган авсан бөгөөд АНЭУ, Энэтхэг, Венесуэл, Беларуст эмнэлзүйн туршилт явуулсан билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ-ын импорт огцом өсжээ 2021-04-19

Инчон хотын зөвлөлийн гишүүн үл хөдлөх хөрөнгийн ашиг хонжоо хийсэн хэрэгт сэжиглэгдэж байна. 2021-04-19

“SK Telecom” 5G сүлжээнд суурилсан халдваргүйжүүлэгч робот бүтээжээ 2021-04-19

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 549 хүн илэрчээ... 2021-04-20

БНСУ-д цахим мөрийтэй тоглоомын 74 газрыг илрүүлж таслан зогсоолоо. 2021-04-20

БНСУ-д “Спутник V” вакциныг ирэх сараас үйлдвэрлэж эхэлнэ 2021-04-20

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 731 хүн илэрчээ... 2021-04-21

БНСУ-д "Ковид-19“ өвчний гамшгийн эсрэг дэмжлэг аваагүй бага орлоготой өрх бүрт 500,000 вон олгохоор болжээ. 2021-04-21

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 735 хүн илэрчээ... 2021-04-22

 БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Оросын вакциныг хэрэглэх боломжийг судлахыг үүрэг болгожээ. 2021-04-22

БНСУ -нь шилдэг авъяас чадвараар шалгарсан гадаадын есөн иргэнд БНСУ-ийн иргэний үнэмлэх гардуулсан байна. 2021-04-22