Жорж Флойдын аминд санамсаргүй байдлаар хүрсэн гэж үзжээ.

Жорж Флойдын аминд санамсаргүй байдлаар хүрсэн гэж үзжээ.

 АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотын тангарагтны шүүх өнгөт арьст Жорж Флойдын ​​аминд санамсаргүй байдлаар хүрсэн гэж буруутгасан цагдаагийн ажилтан Дерек Шовиныг бүх зүйл ангиар буруутай гэж үзжээ. Энэ тухай мягмар гарагт шүүгч Питер Кэхилл мэдэгдэж, шүүх хуралдааны танхимаас төв телевизүүд дамжуулав.

Шовиныг хоёр ба гуравдугаар зэргийн хүн амины хэрэгт, өөрөөр хэлбэл санамсаргүй байдлаар хүний амь хөнөөсөн, түүнчлэн хоёрдугаар зэргийн хайхрамжгүй байдлын улмаас Флойдыг үхэлд хүргэсэн гэм буруутайд тооцов. Эдгээрээс хамгийн хүнд гэмт хэрэг нь хоёрдугаар зэргийн хүн амины хэрэг бөгөөд ялын дээд хэмжээ нь 40 жил шоронд хорих юм. Тангарагтны шүүх даваа гаргийн орой хэргийг хэлэлцэж эхэлж, мягмар гаргийн үдээс хойш шийдвэрээ гаргажээ.

Кэхилл шүүхийн тогтоолыг уншиж сонсгосны дараа бүх шүүгч түүнтэй санал нэг байгаагаа батлав. Шүүгчийн хэлснээр, "найман долоо хоногийн дараа шийтгэх тогтоол гарна”.

Цагдаагийн ажилтан асан Шовин шүүх хуралд оролцсон байна. Тэрбээр шүүхийн шийдвэрийг тайван хүлээж авчээ. Шийтгэх тогтоол гарах хүртэл Шовин цагдан хоригдсон хэвээр байна.

Шуугиан дагуулсан энэхүү шүүх хурал гуравдугаар сарын 8-нд эхэлжээ. Шовин өнгөрсөн оны тавдугаар сард өнгөт арьст Флойдыг баривчлах үедээ боох арга ашигласан юм. Үүний дараа Флойд удалгүй нас барсан. Миннеаполис хотын Цагдаагийн газар тавдугаар сарын 26-нд Шовиноос гадна, Флойдыг баривчлахад оролцсон гурван цагдааг ажлаас нь халсан юм.

Флойдыг нас барсны дараа АНУ даяар олныг хамаарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал дэгдсэн билээ. Эмх журам тогтоохын тулд АНУ-ын Үндэсний гвардын цэргүүд муж улсуудын хууль сахиулах байгууллагуудтай нэгдэж, Вашингтон, Нью-Йорк зэрэг 40 орчим хотод хөл хорих цаг тогтоож байв.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.