Япон баривчлагдсан сэтгүүлч Китазүми Юкиг нэн даруй суллахыг уриаллаа.
Япон Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэнд баривчлагдсан сэтгүүлч Китазүми Юкиг нэн даруй суллахыг уриаллаа.
Өнгөрсөн ням гаргийн орой Янгон хот дахь сэтгүүлчийн байрны ойр орчимд 50 орчим алба хаагч очиж, түүнийг баривчлан авч явжээ.
Мьянмар дахь Японы Элчин сайдын яамны төлөөлөгчдөд нэгэн цагдаагийн ажилтны мэдээлснээр, К.Юкиг буруу ташаа мэдээлэл тараасан хэрэгт буруутган Янгонд хорьжээ. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол гурав хүртэлх жилийн хорих ял сонсож болзошгүй байна.
К.Юки гэмтэж бэртээгүй гэдгийг цагдаагийн ажилтан мэдээлжээ. Гэвч Элчин сайдын яамны төлөөлөгчид сэтгүүлчийн биеийн байдлыг шалгахын тулд түүнтэй биечлэн уулзах зөвшөөрөл хүснэ гэдгээ мэдэгджээ.
Мьянмарын цэргийнхэн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг ажиллагаагаа эрчимжүүлж, зөвшөөрлийг нь хурааж, ажилтнуудыг нь баривчлах болсон байна.
К.Юкигийн хувьд ардчиллыг дэмжсэн жагсаалын талаар сурвалжилж, нөхцөл байдлын талаарх нийтлэл, гэрэл зургуудыг нийгмийн сүлжээнд нийтэлж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.