Жоннам мужаас гадаадын оршин суугчдад үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Жоннам мужаас  гадаадын оршин суугчдад үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Жоннам мужаас өчигдөр 23-ний өдөр хууль зүйн үйлчилгээний  хязгаарлагдмал зөвлөгөө авч чадахгүй байгаа гадаадын оршин суугчдад зориулсан " үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгөхөө"  мэдэгдсэн байна.

Гадаадын оршин суугчдад зориулсан үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөөг Мугпу цагаачдад зөвлөгөө өгөх төв, Гванян дахь Гадаадын иргэдийг дэмжих төвд зөвлөгөө өгнө гэж хэлжээ.

Гадаад ажилчид, гадаад оюутнууд, гэрлэлтийн цагаачид зэрэг гадаадын оршин суугч хэн ч байсан  өргөдөл гаргаж болно. Тус төвд биечлэн болон утсаар зөвлөгөө авах боломжтой бөгөөд очиж чадахгүй боломжгүй байгаа гадаад иргэд гэртээ хууль эрх зүйн зөвлөгөө авах боломжтой.

Зөвлөгөөг хөдөлмөрийн ажилчид , хуульчидтай хамтран явуулдаг. . Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн газар, Хууль зүйн туслалцааны корпорац зэрэг төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааны тогтолцоог бий болгож маргааныг хууль ёсны дагуу шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Зөвлөгөө өгөх салбар хүрээ нь хугацаа хэтэрсэн цалин хөлс гэх мэт хөдөлмөрийн хэргүүд, цагаачлал гэх мэт өдөр тутмын гадаадын иргэдтэй холбоотой бүх хууль эрх зүйн хэргүүд багтана. Нэмж дурдахад Хятад, Вьетнам, Тайланд, Камбожийн хэлийг орчуулах, орчуулагч эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, хамгаалах байгууламж эдгээрийг хүртэл ашиглах боломжтой.

Мүгпу цагаачдад зөвлөгөө өгөх төвөөс Солонгост сургалтын визээр орж ирсэн гадаадын иргэн А-д ажил хайх визэнд шилжихэд дэмжлэг үзүүлсэн байна.

Мөн "Гвангянг дахь гадаадын иргэдийг дэмжих төв" нь гадаад ажилчин Б-д гурван сарын турш авч чадахгүй байсан цалин хөлсийг нь бүрэн авахад нь тусалжээ.

Жоннам мужийн  Хүн амын залуучуудын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Юн Ён Хва нь "Гадаадын оршин суугчид хуулиар гадуурхагдахгүй байх, тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд бид хууль зүйн зөвлөгөө өгөх, бичгэн орчуулга болон аман орчуулга үйлчилгээ үзүүлж байна. "Хэлний бэрхшээлтэй гадаадын оршин суугчид үүнийг их ашиглах байх гэж найдаж байна" гэж хэлжээ.

 

Эх сурвалж : fnnews

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 797 хүн илэрчээ... 2021-04-23

Сөүл хотоос хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцуулаад гэр бүлийн 3 хүртэлх хүнийг аяллалд явах зардлыг нь дэмжлэг үзүүлэхээр болсон байна. 2021-04-23

БНСУ “COVID-19”-ийн вакциныг энэ ондоо багтаан гарган авч магадгүй 2021-04-23

БНСУ-ын Засгийн газар хангалттай хэмжээний вакцин авч чадаагүй гэсэн шүүмжлэлд өртөв 2021-04-23

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 785 хүн илэрчээ... 2021-04-24

Жоннам мужаас гадаадын оршин суугчдад үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэхээр болжээ. 2021-04-24

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 500 хүн илэрчээ... 2021-04-26

Asiana Airlines компанийн захирал асан сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй ажилтнуудад чөлөө өгөөгүйн улмаас торгуулжээ. 2021-04-26

Өмнөд Солонгосын 73 настай жүжигчин Юн Ё Жон Оскар-ын эзнээр  тодорлоо. 2021-04-26

Ромын пап БНАСАУ-д айлчлах хүсэлтэй байгаа 2021-04-26

БНСУ-д 3 долоо хоногийн хугацаанд хорио цээрийн дүрмийг зөрчсөн 2700 гаруй хүн баригджээ. 2021-04-26