Ромын пап БНАСАУ-д айлчлах хүсэлтэй байгаа

Ромын пап БНАСАУ-д айлчлах хүсэлтэй байгаа

Ромын пап Франциск БНАСАУ-д айлчлах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлснийг БНСУ-ын хамба ламтан Ю Хён Шик өнөөдөр “Yonhap” агентлагт мэдээлжээ.

Солонгосын ард түмэн салан тусгаарлагдсанаас хойш 70 жилийн нүүр үзэж буйг Тэжон хотын Католик сүмийн хамба ламтан Ромын паптай Ватикан хотноо уулзах үеэрээ хэлсний хариуд Франциск тийнхүү хэлсэн байна. 

Ромын пап, “Миний бие Пёньянд айлчлах бэлтгэл ажил бүрэн хангагдах үед айлчлал хийх болно” хэмээн хэлснийг Ю Хён Шик уламжилжээ.

Ромын пап БНАСАУ-д айлчлах хүсэлтэй байгаагаа өмнө нь илэрхийлж байсан удаатай. Тодруулбал, 2018 онд хоёр Солонгосын удирдагчид гурван дээд хэмжээний уулзалт хийж, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарыг уулзсаны дараа Ромын пап Пёньянд айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.

Тухайн оны 10 дугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ромын паптай уулзах үеэрээ эх орондоо айлчлахыг хүссэн Ким Жөн Уны үгийг түүнд дамжуулсан юм. Ромын пап тухайн үедээ Пёньян албан ёсны урилга илгээх үед БНАСАУ-д айлчилна гэдгээ мэдэгдсэн юм.

Гэвч 2019 онд Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон Ким Жөн Ун, Д.Трамп нарын уулзалт тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөснөөс хойш ямар нэгэн ахиц дэвшил гараагүй байна.

Үүнээс гадна Ромын пап Тэжоны сүмийн санаачилсан вакцин хандивлах кампанит ажлын шугамаар Ватиканд 460 мянган ам.доллар хандивласанд талархал илэрхийлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 785 хүн илэрчээ... 2021-04-24

Жоннам мужаас гадаадын оршин суугчдад үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэхээр болжээ. 2021-04-24

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 500 хүн илэрчээ... 2021-04-26

Asiana Airlines компанийн захирал асан сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй ажилтнуудад чөлөө өгөөгүйн улмаас торгуулжээ. 2021-04-26

Өмнөд Солонгосын 73 настай жүжигчин Юн Ё Жон Оскар-ын эзнээр  тодорлоо. 2021-04-26

Ромын пап БНАСАУ-д айлчлах хүсэлтэй байгаа 2021-04-26

БНСУ-д 3 долоо хоногийн хугацаанд хорио цээрийн дүрмийг зөрчсөн 2700 гаруй хүн баригджээ. 2021-04-26

БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ 2021-04-26

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 512 хүн илэрчээ... 2021-04-27

73 настайдаа “Оскар” гардсан Юн Ё Жоны тухай НАЙМАН БАРИМТ 2021-04-27

БНСУ-д коронавирусний хувилбараар халдварласан тохиолдлын тоо нэмэгджээ 2021-04-27