Asiana Airlines компанийн захирал асан сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй ажилтнуудад чөлөө өгөөгүйн улмаас торгуулжээ.

Asiana Airlines компанийн захирал асан сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй ажилтнуудад чөлөө өгөөгүйн улмаас торгуулжээ.

Asiana Airlines агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирал асан эрхэмд Өмнөд Солонгосын шүүх өчигдөр хоёр сая воны ($1,800) торгууль оноох шийдвэр гаргажээ. Тэрбээр компанийнхаа сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй ажилчдад чөлөө олгохоос татгалздаг байсан нь ийм шийтгэл хүлээх шалтгаан болсон байна.

-2015 онуудад Ким Сү Чон онгоцны үйлчлэгч 15 эмэгтэй ажилтны нийт 138 чөлөө авах хүсэлтэд татгалзсан хариу өгч байжээ.

Ким захирал татгалзах болсон шалтгаанаа тэдгээр ажилтнуудад сарын тэмдэг ирснээ батлах зүйл байгаагүйтэй холбон тайлбарласан байна.

1953 онд Өмнөд Солонгост батлагдсан хуулийн дагуу эмэгтэйчүүд сар бүрийн хоёр өдөр сарын тэмдэг ирсэнтэй холбоотой чөлөө авах эрхтэй болсон юм. Asiana Airlines компанийн ажилтнууд анх 2017 онд доод шатны шүүхэд захирлынхаа эсрэг гомдол гаргаж байжээ.

Эмэгтэй ажилтнууд ямар нэг нотолгоогүйгээр баяр ёслолын үеийг тааруулж ийм чөлөө хүсдэг байсан нь сэжигтэй санагдсанаас зөвшөөрдөггүй байснаа Ким Сү Чон тайлбарлаж байв. Тухайн үед шүүх түүнийг бусдын хувийн асуудалд оролцсон, хүний эрхэнд халдсан шалтгаанаар торгох шийдвэр гаргаж байжээ. Харин сая Өмнөд Солонгосын дээд шүүх уг шийдвэрийг нь дэмжсэн байна. Сарын тэмдэг ирсэн үедээ ажлаас чөлөө авах эрхийг эмэгтэйчүүдэд олгодог хууль Азийн Япон, Индонез, Тайвань зэрэг улсуудад үйлчилдэг. Гэхдээ бодит амьдрал дээр уг хууль төдийлөн хэрэгждэггүй байна. Дэмжигчид нь ийм хуультай байх эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй гэж үздэг. Гэхдээ энэ хууль эмэгтэй ажилтнуудын талаар нийгэмд буруу ойлголт бий болгож, эмэгтэй хүнийг ажилд авах сонирхлыг бууруулах сөрөг талтай гэж шүүмжлэх хүмүүс бас байдаг байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ “COVID-19”-ийн вакциныг энэ ондоо багтаан гарган авч магадгүй 2021-04-23

БНСУ-ын Засгийн газар хангалттай хэмжээний вакцин авч чадаагүй гэсэн шүүмжлэлд өртөв 2021-04-23

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 785 хүн илэрчээ... 2021-04-24

Жоннам мужаас гадаадын оршин суугчдад үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэхээр болжээ. 2021-04-24

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 500 хүн илэрчээ... 2021-04-26

Asiana Airlines компанийн захирал асан сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй ажилтнуудад чөлөө өгөөгүйн улмаас торгуулжээ. 2021-04-26

Өмнөд Солонгосын 73 настай жүжигчин Юн Ё Жон Оскар-ын эзнээр  тодорлоо. 2021-04-26

Ромын пап БНАСАУ-д айлчлах хүсэлтэй байгаа 2021-04-26

БНСУ-д 3 долоо хоногийн хугацаанд хорио цээрийн дүрмийг зөрчсөн 2700 гаруй хүн баригджээ. 2021-04-26

БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ 2021-04-26

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 512 хүн илэрчээ... 2021-04-27