Өмнөд Африкийн Калахари цөл дэх агуйгаас эртний хүмүүсийн ул мөр илрүүлжээ.

Өмнөд Африкийн Калахари цөл дэх агуйгаас эртний хүмүүсийн ул мөр илрүүлжээ.

Израилын нийслэл Йерусалим хотын “Hebrew” их сургууль, Канадын Торонтогийн их сургуулийн судлаачид Өмнөд Африкийн Калахари цөл дэх агуйгаас эртний хүмүүсийн ул мөр илрүүлжээ.

Африк хэлээр “гайхамшиг” хэмээх утга бүхий нэртэй агуйгаас гал, зэвсэг хэрэглэж байсан хамгийн эртнийхт тооцогдох ул мөрийг илрүүлсэн талаарх энэхүү судалгааг “Quaternary Science Reviews” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.

“Хүн төрөлхтний өвөг дээдэс 1.8 сая жилийн тэртээ “Wonderwerk” агуй дотор энгийн чулуун зэвсгүүд хийж байсныг итгэлтэйгээр хэлэх боломжтой боллоо” гэж “Hebrew” их сургуулийн Дэлхий судлалын шинжлэх ухааны профессор Рон Шаар мэдэгджээ.

Мөн “Hebrew” их сургуулийн судлаач Лиора Кольска Хорвиц, судлаачид агуйн хөрсний давхаргуудыг нарийвчлан судалсны дүнд гал түлж байсан, зэвсэг хийж байсан ул мөр олсныг дурдаад, энэ нь хүний эволюци хөгжлийн хувьд тун чухал нээлт болохыг онцолсон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.