АНУ амны хаалт зүүх журмаа сулруулжээ
АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст зориулсан шинэ зөвлөмжийг мягмар гарагт танилцууллаа.Үүний дагуу вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүс гадуур явахдаа олон хүн цугласнаас бусад газарт амны хаалт зүүхгүй байж болно.
Мөн вакцин хийлгээгүй хүмүүсийн хувьд ч гадуур ганцаараа юм уу гэр бүлийн гишүүдтэйгээ хамт явахдаа, мөн вакцин хийлгэсэн цөөн тооны хүмүүстэй гадуур уулзахдаа амны хаалт зүүхгүй байж болох ажээ.
Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас танилцуулсан улс орноо хэвийн байдалд анхаарал болгоомжтойгоор эргүүлэн оруулах санаачилгын хүрээнд ийнхүү амны хаалт зүүх журмыг сулруулжээ.
АНУ-д өнөөдрийн байдлаар насанд хүрсэн хүн амын тэн хагасаас илүү хувь нь коронавирусний вакцины ядаж нэг тунг хийлгээд байгаа бол гуравны нэг нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.