Японы парламент Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг баталжээ
Японы парламент өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд байгуулсан Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн /RCEP/ хэлэлцээрийг баталжээ.
Энэхүү баримт бичиг нь хэлэлцээрт нэгдсэн орнуудын тал гаруй хувийнх нь парламент соёрхон баталсны дараа хүчин төгөлдөр болох юм.
RCEP хэлэлцээрийг Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ гишүүн 10 орон болон тус холбооны худалдаа, эдийн засгийн хамгийн том таван түнш болох БНХАУ, Япон, БНСУ, Австрали болон Шинэ Зеланд улс байгуулсан билээ. Уг хэлэлцээр нь 2.2 тэрбум орчим хэрэглэгчидтэй, ДНБ нь 28 их наяд доллар бүхий дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүсийг бий болгож байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт ДНБ-ий 32 гаруй хувийг эзэлж буй юм. 2050 он гэхэд RCEP-ийн орнуудын ДНБ-ий нийт хэмжээ 100 их наяд доллар болж өснө гэж шинжээчид таамаглаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.