Япон сонсголын бэрхшээлтэй хүмүүст туслах үүднээс нэвт харагддаг амны хаалт бүтээжээ.
Японы амны хаалт үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Unicharm” коронавирусний цар тахал дэгдээд буй энэ үед сонсголын бэрхшээлтэй хүмүүст туслах үүднээс нэвт харагддаг амны хаалт бүтээжээ.
Нэвт харагддаг, угааж хэрэглэх боломжтой энэхүү амны хаалт нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст бусадтай харилцах үед уруулын хөдөлгөөнийг нь унших, нүүрний хувирлыг нь харах боломжийг бүрдүүлэх ажээ.
Мөн амны хаалтны нэвт харагддаг хэсгийг амьсгалд цантахгүй байхаар бүтээжээ. “Unicharm” ийм төрлийн амны хаалтыг ердөө 3000 ширхэг үйлдвэрлэсэн бөгөөд нэгийг нь 1480 иенээр /13.70 ам.доллар/, зөвхөн цахимаар худалдаалах гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.