“Facebook” компанийн орлого 26 тэрбум ам.доллар давсан
“Facebook” компанийн энэ оны эхний улирлын орлого 26 тэрбум ам.доллар давсан байна.
Лхагва гарагт нийтэлсэн санхүүгийн тайлангаас нь үзвэл, энэ оны эхний улиралд тус компани 26.1 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 48 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Харин цэвэр ашиг нь 94 хувиар өсөж, 9 тэрбум 49 сая ам.доллар болсон бол идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо гуравдугаар сард 2 тэрбум 85 саяд хүрчээ.
Орлого, ашиг нь ийнхүү өссөн нь зар сурталчилгаа байрлуулах өртөг нэмэгдсэнтэй холбоотой болохыг компанийн удирдлага онцолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зар сурталчилгаанаас олсон орлогын хэмжээ нь 30 хувиар өсжээ. Энэ үзүүлэлт он дуустал тогтвортой өснө гэж “Facebook" компанийнхан таамаглаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.