БНСУ-д нийгэмд зай барих хөл хорионы журмыг дахин 3 долоо хоног сунгалаа.

БНСУ-д нийгэмд зай барих хөл хорионы журмыг дахин 3 долоо хоног сунгалаа.

БНСУ-д “COVID-19” халдвар голомтлон тархсан хэвээр байгаатай холбогдуулан одоогоор хэрэгжиж буй хүн хоорондын зай барих журмыг дахин гурван долоо хоногоор сунгана гэж тус улсын Ерөнхий сайдын орлогч Хон Нам Ки өнөөдөр мэдээлэв.

“Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 661 тохиолдол бүртгэгдлээ. Бид энэ цаг үед сонор сэрэмжээ сулруулж болохгүй” гэж Хон Нам Ки нийслэл Сөүл хотноо болсон “COVID-19”-тэй тэмцэх ажлын хэсгийн ээлжит уулзалтын үеэр мэдэгджээ.

Ингэснээр БНСУ-ын 52 сая хүн амын тэн хагас нь оршин суудаг Сөүлийн бүсэд зай барих хоёрдугаар түвшний журмыг ирэх долоо хоногоос гурван долоо хоногийн хугацаанд үргэлжүүлэн баримтлах бол бусад бүсэд 1.5 дугаар түвшин хэвээр хэрэгжих ажээ.

Мөн таваас олон хүн нэг дор цуглах, зоогийн газар, кафе зэрэг үйлчилгээний газруудад мөрдөж буй хязгаарлалтуудыг дахин гурван долоо хоногийн турш баримтлах шаардлагатай болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын “Samsung Electronics” компанийн орлого ихээхэн өсжээ 2021-04-29

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 661 хүн илэрчээ... 2021-04-30

Ж.Байден, Мүн Жэ Ин нар тавдугаар сарын 21-нд уулзана 2021-04-30

CU олон улсын сүлжээ конвиниенс дэлгүүр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Байгальд ээлтэй Монгол гэр” төслийг хэрэгжүүлнэ 2021-04-30

БНСУ-ийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин " ковид19 " өвчний эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэжээ. 2021-04-30

БНСУ-д нийгэмд зай барих хөл хорионы журмыг дахин 3 долоо хоног сунгалаа. 2021-04-30

БНАСАУ руу 500 мянган ухуулах хуудас илгээжээ 2021-04-30

БНСУ Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцох тамирчдаа “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. 2021-04-30

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 627 хүн илэрчээ... 2021-05-01

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг хойшиллоо 2021-05-01

БНСУ-ийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин төрийн хэргийг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн үнэлгээ анх удаа 30% -аас доош үнэлгээтэй байна. 2021-05-01